0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

Азийн XIX наадам “Ханжоу 2022”



БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн 45 улсын 40 спортын 61 төрлийн нийт 11907 тамирчид 481 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. 

Монгол улс “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадамд түүхэндээ анх удаа хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр буюу 402 тамирчин, 118 дасгалжуулагч, албаны хүмүүс нийт 520 хүн оролцлоо. 

Монголын баг тамирчид Спортын 10 төрлөөс 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл нийт 21 медаль хүртэж, медалийн чанараар 22-р байр, медалийн тоогоор 15-р байрт шалгарсан амжилт үзүүллээ. 

Тодруулбал, Багийн спортын Монголын багийн түүхэн дэх анхны медалиудыг 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгө, и-спортын дота2-ын баг мөнгөн медаль хүртэж, эх орондоо авчирсан. Байт харвааны сонгодог харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд аваргын алтан медаль хүртсэн нь Монголын харваач Азийн наадмын түүхэнд анхны медаль хүртсэн амжилт болж тэмдэглэгдэв. 1990 оноос хойш тасалдаад байсан засмал замын дугуйн спортын медалийг 33 жилийн дараа С.Жамбалжамц хүртэв.

Монголын багийн амжилт:

Нэрс

Төрөл

Хүйс

Ангилал

Амжилт

1

Т.Тулгачөлөөт бөхэр65 кгалт

2

Б.Отгонболдбайт харвааэрганцаарчилсаналт

3

Б.Чинзоригбоксэр63 кгалт

4

Эмэгтэй шигшээ3х3 сагсан бөмбөгэмэмэгтэй шигшээмөнгө

5

Эрэгтэй шигшээи-спортэрдота2мөнгө

6

М.Лхагвагэрэлчөлөөт бөхэр125 кгмөнгө

7

Ё.Басхүүжүдоэр66 кгмөнгө

8

Б.Гончигсүрэнжүдоэр -100 кгмөнгө

9

О.Есүгэнбоксэм50 кгмөнгө

10

Л.Сосорбарамжүдоэм52 кгхүрэл

11

Ц.Цогтбаатаржүдоэр73 кгхүрэл

12

А.Адъяасүрэнжүдоэм +78 кгхүрэл

13

Холимог багжүдо холимог багхүрэл

14

Эмэгтэй багбуудлагаэмэмэгтэй багхүрэл

15

Ц.Батцэцэгкурашэм70 кгхүрэл

16

Эрэгтэй шигшээ3х3 сагсан бөмбөг эрэгтэй шигшээхүрэл

17

М.Даваадоржжюү жицүэр77 кгхүрэл

18

Э.Дэлгэрмаачөлөөт бөхэм68 кгхүрэл

19

Н.Насанбуянчөлөөт бөхэр57 кгхүрэл

20

Г.Ганхуягчөлөөт бөхэр97 кгхүрэл

21

С.Жамбалжамцдугуйэрзасмал замын дугуйхүрэл 4:31.11 секунд

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД