0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

Азийн спортын XIII наадам "Бангкок 1998"



1998 оны арванхоёрдугаар сарын 6-20-нд Тайландын нийслэлд болсон уг наадамд 42 орны 6554 тамирчин оролцож, спортын 36 төрөлд 378 иж медалийн төлөө өрсөлджээ. V, VI, VIII наадмыг хүлээн авсан Бангкок хот ийн дөрөв дэх удаагаа Азийн наадмын түүхийг бичлээ. Хэдий 1997-1998 оны туршид Азид мөнгөний хямрал үргэлжлэн байсан ч тайландчууд үүнд түүртсэнгүй. Азийн олимпын зөвлөл анх удаа наадмын маркетингийн эрхийг дангаараа эзэмшиж, зөв зүйтэй зохицуулснаар дээрх амжилтад нэмэр болов. 

Регби, бильярд, сквошийн төрөл Азийн наадмын хөтөлбөрт бүл нэмсэн бол бүжгийн спорт үзүүлэх тоглолтоор оржээ. Багийн дүнгээр БНХАУ, БНСУ, Япон өнгөлдөг заншил тасраагүй бөгөөд зохион байгуулагч орныхон дөрөвдүгээрт шалгарав. 2 алт, 2 мөнгө, 10 хүрэл медальтай Монголын баг 19 дүгээр байр эзэлжээ. 

МҮОХ-ны генсек Б.Гансүхээр ахлуулсан Монголын багт 13 спортын 85 тамирчин, 30 шахам албаны хүн, дасгалжуулагч багтсан юм. Манай хөлбөмбөг, боулингийн баг тамирчид тивийн дэвжээнд анх удаа хөл тавилаа. 

Чөлөөтийнхний алтан уламжлал тасарч, харин жүдочид хос алтан медаль хүртэв. Хишигбатын Эрдэнэт-Од, Халиуны Болдбаатар нар хамтдаа (тэр тусмаа нэг өдөр) энэ амжилтад хүрсэн түүхтэй. Энэ удаа хөрөнгө санхүүгийн асуудал Монголын багт нэн хүндээр туслаа. Зарим тамирчин зардал олдоогүйн улмаас гэртээ үлдэх дөхсөн удаатай. 

Монголын багийн медальтнууд

НэрсТөрөлХүйсАнгилалАмжилт
1Х.Болдбаатаржүдо эр73 кгалт
2Х.Эрдэнэт-Оджүдо эм 57 кгалт
3Д.Сумъяабазарчөлөөт бөх эр97 кгмөнгө
4О.Пүрэвбаатарчөлөөт бөх эр58 кгмөнгө
5У.Эрдэнэбаатаржүдо эр60 кгхүрэл
6Д.Пүрэвсүрэнжүдо эр90 кгхүрэл
7О.Одгэрэлжүдоэр +100 кгхүрэл
8С.Дашдуламжүдо эм 78 кгхүрэл
9Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюунспорт гар бууэм багхүрэл
10Т.Үйтүмэнбокс эр60 кгхүрэл
11Д.Энхсайханбоксэр 63.5 кгхүрэл
12Б.Энхбаярбокс эр71 кгхүрэл
13Ц.Цогтбаярчөлөөт бөх эр63 кгхүрэл
14Г.Өсөхбаярчөлөөт бөхэр 130 кгхүрэл

Медаль хүртсэн орнууд

 № Улсын нэрсАлтМөнгөХүрэлНийт
1БНХАУ1297867274
2БНСУ654653164
3Япон526168181
4Тайланд24264090
5Казахстан24243078
6Тайвань19174177
7Иран10111334
8БНАСАУ7141233
9Энэтхэг7111735
10Узбекистан6221240
11Индонез6101127
12Малайз5101429
13Хонконг56617
14Кувейт46414
15Шри-ланка3-36
16Пакистан24915
17Сингапур23914
18Катар2338
19Монгол221014
20Мьянмар16414
21Филиппин151218
22Вьетнам151117
23Туркменистан1-12
24Киргизстан-336
25Иордан-325
26Сири-246
27Балба-134
28Арабын Эмират-112
29Макао-1-1
30Бангладеш--11
31Бруней--11
32Лаос--11
33Оман--11
 Нийт3783814671226

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД