0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

Азийн IX наадам "Шинэ Дели 1982"



Азийн есдүгээр наадам 1982 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотод болжээ. Энэтхэгийн дэвжээнд 33 орны тамирчид хүрэлцэн ирсэн нь Азийн наадмын түүхэнд шинэ дээд амжилт байлаа. 4585 тамирчин (мөн л дээд амжилт) 21 спортын төрөлд хүч чадлаа сориход БНХАУ-ын баг Японы дарангуйллыг халж, нийлбэр дүнгээр (61 алт, 51 мөнгө, 41 хүрэл) тэргүүлсэн байна. Тэдэнтэй ижил медаль авсан ч (153) алтан медалийн тоогоор хоцорсон Япон (57-52-44) удааллаа. Гуравдугаар байрт уламжлал ёсоор Өмнөд Солонгос (28-28-37) улс бичигдэв. 

Энэтхэгийн Азийн наадмын хөтөлбөрт гандбол, морин спорт, завь, гольф шинээр орсон бол туялзуур сэлэм, боулингийн төрөл хасагдсан байна. 

Монголчуудын хувьд гурав дахь Азийн наадамдаа таван төрлөөр (буудлага, чөлөөт бөх, дугуй, бокс, спортын гимнастик) 23 тамирчин, дөрвөн дасгалжуулагчийн хамт оролцож, 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байв. Монголын баг тамирчид өмнөх Азийн наадмуудаас цөөн ч гэсэн чанартай медалиуд авсны хүчинд багийн дүнгээр есдүгээр байрт оржээ. 

Монголын багийн медальтнууд

НэрсТөрөлАнгилалАмжилт
1З.Дүвчинчөлөөт бөх 82 кгалт
2Б.Болдчөлөөт бөх 68 кгалт
3М.Жанцанхорлоо, С.Адилбиш, 
Г.Ганзориг, С.Энхжаргал
буудлагаэр баг 50 метр урт бууалт
4Ц.Ганболддугуйroad raceмөнгө
5Д.Цэрэнтогтохчөлөөт бөх 100 кгмөнгө
6Г.Ганзоригбуудлага50 метр урт буумөнгө
7С.Хичээнгүйбокс91 кгхүрэл

Медаль хүртсэн орнууд

Улсын нэрсАлтМөнгөХүрэлНийт
1БНХАУ615141153
2Япон575244153
3БНСУ28283793
4БНАСАУ17192056
5Энэтхэг13192557
6Индонез44715
7Иран44412
8Пакистан33511
9Монгол3317
10Филиппин23914
11Ирак2349
12Тайланд15410
13Кувейт1337
14Сири1113
15Малайз1-34
16Сингапур1-23
17Афганистан-1-1
18Ливан-1-1
19Бахрейн--11
20Хонконг--11
21Катар--11
22Саудын Араб--11
23Вьетнам--11
 Бүгд199200215614

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД