0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

Азийн спортын XVI наадам "Гуанжоу 2010"



Азийн XVI наадам БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуанжоу хотноо 2010 оны арваннэгдүгээр сарын 12-27-нд зохиогдов. Наадамд Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орны 9704 тамирчин 42 спортын (28 нь олимпын, 14 нь олимпын бус) төрөлд 476 багц медалийн төлөө өрсөлджээ. Нийт медалийн тоо өнөөг хүртэл дээд амжилт хэвээр байна. 

Азийн наадмын хөтөлбөрт крикет, бүжгийн спорт, го даам, луут завь, дугуйт тэшүүр зэрэг спорт багтав. Өмнөх хоёр наадмын хөтөлбөрт багтсан бодибилдинг шүүлтийн асуудлаас болж хасагдсан байна. 

БНХАУ 199 алтан медаль авч, шинэ рекорд тогтоов. Наадмын үеэр дэлхийн дээд амжилт гурван удаа, тивийн дээд амжилт 103 удаа эвдэгджээ. 

Макао, Бангладеш улс Азийн наадмын анх алтаа Гуанжоугийн талбараас авлаа. 

Монголчууд энэ наадамд 28 спортын төрөлд 222 тамирчинтай оролцож, дээд амжилтыг дахин шинэчлэв. Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар аваргалж, өмнөх наадамд тасраад байсан чөлөөтийнхний алтан медалийн буухиаг үргэлжлүүлэв. Монголын баг 2 алт, 5 мөнгө, 9 хүрэл, нийт 16 медальтайгаар 21-р байрт бичигдлээ. 

Монголын багийн медальтнууд

НэрсТөрөлАнгилалАмжилт
1Г.Мандахнаранчөлөөт бөх60 кгалт
2Г.Наранчимэгчөлөөт бөх72 кгалт
3О.Насанбурмаачөлөөт бөх63 кгмөнгө
4Ж.Чулуунбатчөлөөт бөх120 кг мөнгө 
5М.Бундмаажүдо 52 кгмөнгө
6О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэгбуудлагаспорт гар буумөнгө
7Э.Ундрамбокс 75 кгмөнгө
8Т.Баттөгсжүдо 57 кгхүрэл
9Ц.Наранжаргалжүдо 70 кгхүрэл
10Б.Бат-Эрдэнэжүдо 48 кгхүрэл
11Х.Мөнхбаатаржүдо үнэмлэхүй жинхүрэл
12Д.Цэрэнханджүдо үнэмлэхүй жинхүрэл
13М.Батжаргалүшү 75 кгхүрэл
14Д.Гомбодоржчөлөөт бөх 74 кгхүрэл
15П.Өсөхбаатарчөлөөт бөх 84 кгхүрэл
16Ж.Отгонжаргалбокс 69 кгхүрэл

Медаль хүртсэн орнууд

Улсын нэрсАлтМөнгө ХүрэлНийт
1БНХАУ

199

119

98

416

2БНСУ

76

65

91

232

3Япон

48

74

94

216

4Иран

20

15

24

59

5Казахстан

18

23

38

79

6Энэтхэг

14

17

34

65

7Тайвань

13

16

38

67

8Узбекистан

11

22

23

56

9Тайланд

11

9

32

52

10Малайз

9

18

14

41

11Хонконг

8

15

17

40

12БНАСАУ

6

10

20

36

13Саудын Араб

5

3

5

13

14Бахрейн

5

-

4

9

15Индонез

4

9

13

26

16Сингапур

4

7

6

17

17Кувейт

4

6

1

11

18Катар

4

4

7

15

19Филиппин

3

4

9

16

20Пакистан

3

2

3

8

21Монгол

2

5

9

16

22Мьянмар

2

5

3

10

23Йордан

2

2

2

6

24Вьетнам

1

17

15

33

25Кыргызстан

1

2

2

5

26Макао

1

1

4

6

27Бангладеш

1

1

1

3

28Тажикистан

1

-

3

4

29Сири

1

-

1

2

30АНЭУ

-

4

1

5

31Афганистан

-

2

1

3

32Ирак

-

1

2

3

32Ливан

-

1

2

3

34Лаос

-

-

2

2

35Непал

-

-

1

1

35Оман

-

-

1

1

 Нийт

477

479

621

1577

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД