Азийн спортын XVIII наадам "Жакарта Палембанг 2018"
Азийн наадмыг анх удаа хоёр өөр хот хамтран зохион байгуулав. Индонез улс нийслэл Жакарта болон өмнөд Суматрагийн Палембанг хотууддаа Азийн XVIII наадмыг хүлээн авчээ. Уг нь наадам зохион байгуулах эрхийг Вьетнамын Ханой хот аваад байсан ч хөрөнгө санхүүгийн хүндрэлийн улмаас Жакарта руу шилжүүлсэн юм.
Азийн олимпын зөвлөлөөс олимпын бус төрлийн спортыг Азийн наадмаас хасах бодлогоо үргэлжлүүлж, бүст бөх, крикет, кураш, скейтборд, самбо зэрэг спортын заримыг нь хасаж, заримынх нь хүрээг үлэмж багасгав. Харин 3х3 сагсан бөмбөг, ВМХ дугуйн фристайл төрлийг хөтөлбөрт шинээр оруулжээ.
Бүх цаг үеийн дээд амжилт болох 11300 тамирчин наадамд оролцсон бөгөөд хоёр Солонгос нэгэн тугийн дор жагссан нь гол онцлог байв. Тэр ч байтугай зарим төрөлд нэгдсэн нэг баг болон өрсөлдөж, каноэ завины төрөлд түрүүлснээс гадна эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгт аман хүзүүдсэн юм.
Наадмын үеэр дэлхийн дээд амжилт 6, Азийнх 18, Азийн наадмын дээд амжилт 86 удаа эвдэгджээ. Зохион байгуулагч Индонез улс бүх цаг үеийн оргил амжтилтаа үзүүлж, багийн дүнгээр дөрөвт бичигдэв.
Монголчууд тус наадамд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйгийн удирдлага дор 30 спортын төрөлд 269 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 4 алт, 9 мөнгө, 11 хүрэл медальтайгаар 17-р байрт жагсав. Нэг наадмаас 24 медаль авсан нь шинэ дээд амжилт байлаа. Уг нь монголчуудын авсан алтан медалийн тоо тав байсан ч хожим П.Орхоноос допинг илэрч, медалиа хураалгасан юм.
Монголын багийн медальтнууд
№ | Нэрс | Төрөл | Хүйс | Ангилал | Амжилт |
1 | Эрдэнэбатын Бэхбаяр | чөлөөт бөх | эр | 57 кг | алт |
2 | Ганхуягийн Нандинзаяа | буудлага | эм | 50 метр урт буу | алт |
10 метр хийн гар буу | хүрэл | ||||
3 | Ганбаатарын Наранцэцэг | самбо бөх | эм | 48 кг | алт |
4 | Эрдэнэбатын Цэндбаатар | бокс | эм | 60 кг | алт |
5 | Пүрэвдоржийн Орхон | чөлөөт бөх | эм | 62 кг | алт |
6 | Шархүүгийн Түмэнцэцэг | чөлөөт бөх | эм | 68 кг | мөнгө |
7 | Чулуунбадрах Нарантуяа | буудлага | эм | 50 метр урт буу | мөнгө |
8 | Баярбатын Баасанжаргал | кураш | эм | 63 кг | мөнгө |
9 | Отгоны Мөнхцэцэг | кураш | эм | 78 кг | мөнгө |
10 | Гантулгын Алтанбагана | жүдо | эр | 90 кг | мөнгө |
11 | Өлзийбаярын Дүүрэнбаяр | жүдо | эр | 100 кг | мөнгө |
12 | Баасансүрэнгийн Ойдовчимэд | самбо бөх | эм | 48 кг | мөнгө |
13 | Шаалуугийн Эрдэнэбаатар | самбо бөх | эр | 52 кг | мөнгө |
14 | Баатарсүхийн Чинзориг | бокс | эр | 64 кг | мөнгө |
15 | Оргодолын Үйтүмэн | чөлөөт бөх | эр | 86 кг | хүрэл |
16 | Эрдэнэчимэгийн Сумъяа | чөлөөт бөх | эм | 53 кг | хүрэл |
17 | Алтанцэцэгийн Батцэцэг | чөлөөт бөх | эр | 57 кг | хүрэл |
18 | Цогхүүгийн Удвал | жюү жицү | эр | 62 кг | хүрэл |
19 | Мөнхбатын Уранцэцэг | жүдо | эм | 48 кг | хүрэл |
20 | Доржсүрэнгийн Сумъяа | жүдо | эм | 57 кг | хүрэл |
21 | Цэнд-Аюушийн Наранжаргал | жүдо | эм | 70 кг | хүрэл |
22 | Отгонбаатарын Ууганбаатар | жүдо | эр | 81 кг | хүрэл |
23 | Лхагвасүрэнгийн Отгонбаатар | жүдо | эр | 100 кг | хүрэл |
24 | Цогт-Очирын Батцэцэг | самбо бөх | эм | 68 кг | хүрэл |
Медаль хүртсэн орнууд
№ | Улсын нэрс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | БНХАУ | 132 | 92 | 66 | 290 |
2 | Япон | 75 | 57 | 73 | 205 |
3 | БНСУ | 49 | 58 | 70 | 177 |
4 | Индонез | 31 | 24 | 43 | 98 |
5 | Узбекистан | 20 | 24 | 25 | 69 |
6 | Иран | 20 | 20 | 22 | 62 |
7 | Тайвань | 17 | 19 | 31 | 67 |
8 | Энэтхэг | 16 | 23 | 31 | 70 |
9 | Казахстан | 15 | 18 | 43 | 76 |
10 | БНАСАУ | 12 | 12 | 13 | 37 |
11 | Тайланд | 11 | 16 | 46 | 73 |
12 | Бахрейн | 10 | 8 | 6 | 24 |
13 | Хонконг | 8 | 18 | 20 | 36 |
14 | Малайз | 7 | 13 | 16 | 36 |
15 | Катар | 6 | 4 | 3 | 13 |
16 | Вьетнам | 5 | 15 | 19 | 39 |
17 | Монгол | 4 | 9 | 11 | 24 |
18 | Сингапур | 4 | 4 | 14 | 22 |
19 | Филиппин | 4 | 2 | 15 | 21 |
20 | АНЭУ | 3 | 6 | 5 | 14 |
21 | Кыргызстан | 3 | 5 | 12 | 20 |
22 | Кувейт | 3 | 1 | 2 | 6 |
23 | Йордан | 2 | 1 | 9 | 12 |
24 | Камбож | 2 | - | 1 | 3 |
25 | Саудын Араб | 1 | 2 | 3 | 6 |
26 | Макао | 1 | 2 | 2 | 5 |
27 | Ирак | 1 | 2 | - | 3 |
28 | Нэгдсэн Солонгос | 1 | 1 | 2 | 4 |
28 | Ливан | 1 | 1 | 2 | 4 |
30 | Тажикистан | - | 4 | 3 | 7 |
31 | Лаос | - | 2 | 3 | 5 |
32 | Туркменистан | - | 1 | 2 | 3 |
33 | Непал | - | 1 | 1 | 1 |
34 | Пакистан | - | - | 4 | 4 |
35 | Афганистан | - | - | 2 | 2 |
35 | Мьянмар | - | - | 2 | 2 |
37 | Сири | - | - | 1 | 1 |
Нийт | 464 | 465 | 622 | 1551 |