0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

Азийн спортын XV наадам "Доха 2006"



Азийн XV наадам Катарын нийслэл Доха хотноо 2006 оны арванхоёрдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болов. Наадамд Азийн олимпын зөвлөлийн 45 улс бүгд оролцсон нь түүхэн дэх анхны тохиолдол байлаа. Мөн наадмыг Eurosport суваг шууд дамжуулан үзүүлснээр тивээсээ хальж, дэлхий нийтийн анхаарлыг татах болжээ. 

Наадмыг нийт 21 спортын байгууламжид явуулсан бөгөөд үүний ихэнхийг шинээр босгосон байна. Азийн наадмын хөтөлбөрт шатар болон триатлоны спорт анх удаа багтав. 

Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр БНСУ-ын морин спортын тамирчин Ким Хьюн-Чил саадан дээгүүр харайж байгаад мориндоо дарагдан хүнд гэмтэл авсан. Түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн ч гэмтлээ даалгүй нас барсан юм. Тухайн үед бороо орж, зам халтиргаатай байсан нь морь саадан дээгүүр харайж чадалгүй унах үндэс болсон байна. Хүзүүгээрээ дарж унасан морь нь бас удалгүй амьсгал хураасан юм. Азийн наадмын тэмцээн уралдааны үеэр хүн нас барсан анхны тохиолдол нь энэ болжээ.

Багийн дүнгээр урьдын адил БНХАУ, БНСУ, Япон эхний гурван байрыг эзэлж, зохион байгуулагч Катар 9 алтан медальтайгаар есдүгээр байрт оров. 

Манай улс тус наадамд байт харваа, бадминтон, буудлага, бокс, волейбол, гимнастик, дугуй, жүдо, каратэ, кю спорт, морин спорт, сагсан бөмбөг, софт теннис, теннис, таеквондо, триатлон, усан спорт, үшү, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, шатар, ширээний теннис, элсний волейбол, чөлөөт бөх гэсэн спортын 24 төрөлд 177 тамирчны нүсэр бүрэлдэхүүтэй оролцов. Улмаар хоёр алт, таван мөнгө, найман хүрэл, нийт 15 медаль хүртсэн амжилтаар 21-р байрт бичигдсэн юм. Монголын багийн тугч Х.Цагаанбаатар болон Д.Нямхүү нар алтан медалийн эзэд болов.

Монголын багийн медальтнууд

НэрсТөрөлХүйсАнгилалАмжилт
1Х.Цагаанбаатаржүдо эр66 кгалт
2Д.Нямхүүжүдо эр81 кгмөнгө
3З.Энхзоригбоксэр57 кгмөнгө
4У.Мөнх-Эрдэнэбоксэр60 кгмөнгө 
5Д.Цэрэнханджүдо эмнэмэх 78 кгмөнгө
6Д.Цэрэнханджүдо эмүнэмлэхүй мөнгө
7М.Бундмаажүдо эм52 кгмөнгө
8П.Лхамдэгджүдо эм78 кгхүрэл
9Ц.Энхжаргалчөлөөт бөхэм48 кгхүрэл
10Н.Отгонжаргалчөлөөт бөхэм55 кгхүрэл
11Б.Одончимэгчөлөөт бөхэм63 кгхүрэл
12О.Бурмаачөлөөт бөхэм72 кгхүрэл
13Э.Бадар-Ууганбокс эр54 кгхүрэл
14Б.Батзоригчөлөөт бөх эр66 кгхүрэл
15О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Хэрлэнцэцэгспорт гар бууэмбагхүрэл

Медаль хүртсэн орнууд

Улсын нэрсАлтМөнгө ХүрэлНийт
1БНХАУ1658863316
2БНСУ585283193
3Япон507278200
4Казахстан23204285
5Тайланд13152654
6Иран11152248
7Узбекистан11141540
8Энэтхэг10172653
9Катар9121132
10Тайвань9102746
11Малайз8171742
12Сингапур871227
13Саудын Араб8-614
14Бахрейн79420
15Хонконг6121129
16БНАСАУ681529
17Кувейт65213
18Филиппин46919
19Вьетнам313723
20АНЭУ34310
21Монгол25815
22Индонез241420
23Сири2226
24Тажикистан2-24
25Иордан1348
26Ливан1-23
27Мьянмар-4711
28Кыргызстан-268
29Ирак-213
30Макао-167
31Пакистан-134
32Шри-Ланка-123
33Лаос-1-1
33Туркменистан-1-1
35Непал--33
36Афганистан--11
36Бангладеш--11
36Иемен--11
 Нийт4284235421393

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД