Азийн X наадам "Сөүл 1986"
1986 оны есдүгээр сарын 25-нд эхэлж, аравдугаар сарын 5-нд өндөрлсөн уг наадамд Азийн 25 орны 4835 тамирчин өрсөлджээ. БНСУ-ын нийслэл Сөүл хот үүнээс хоёр жилийн дараа зуны олимпын XXIV наадмыг амжилттай зохион байгуулж, ерээд оны эхнээс Солонгосын эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэх гол үндсийг тавьсан юм. Нөгөөтэйгүүр Азийн олимпын зөвлөл анх удаа тус наадмын зохион байгуулалтыг биечлэн удирдсан билээ.
Хожим наадмын хөтөлбөрт хүндтэй байр эзэлсэн боулинг, туялзуур сэлэм, жүдо, таеквондо анх удаа медалийн төрлөөр багтаж, нийт спортын 25 төрөлд 270 иж медалийн төлөө тамирчид өрсөлдөв. Нээлтийн цаг агаар аятай аашлаагүй ч 100 мянган хүний суудалтай Olympic Stadium нь үзэгчээр дүүрсэн гэдэг.
Монголын баг энэхүү наадмыг хөрөнгө санхүүгийн шалтгаанаар өнжсөн хэмээн тэмдэглэн үлдээсэн. Гэхдээ хөрөнгө санхүү гэхээсээ улс төр, үзэл суртлын шалтгаантай байсан гэдэг.
Багийн дүнгээр БНХАУ, БНСУ ширүүн өрсөлдөж, өмнөд хөршийнхөн алтан медалийн тоогоор давамгайлав. Ийнхүү Хятад, Солонгосын эрин эхэлж, эртний лидер Япон гүрэн гуравт унажээ.
Медаль хүртсэн орнууд
№ | Улсын нэрс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | БНХАУ | 94 | 82 | 46 | 222 |
2 | БНСУ | 93 | 55 | 76 | 224 |
3 | Япон | 58 | 76 | 77 | 211 |
4 | Иран | 6 | 6 | 10 | 22 |
5 | Энэтхэг | 5 | 9 | 23 | 37 |
6 | Филиппин | 4 | 5 | 9 | 18 |
7 | Тайланд | 3 | 10 | 13 | 26 |
8 | Пакистан | 2 | 3 | 4 | 9 |
9 | Индонез | 1 | 5 | 4 | 10 |
10 | Хонконг | 1 | - | 3 | 5 |
11 | Катар | 1 | - | 3 | 4 |
12 | Ливан | 1 | - | 1 | 2 |
13 | Бахрейн | 1 | 5 | 1 | 2 |
14 | Малайз | - | 5 | 5 | 10 |
15 | Ирак | - | 3 | 2 | 7 |
16 | Иордан | - | 1 | 1 | 4 |
17 | Кувейт | - | 1 | 7 | 8 |
18 | Сингапур | - | 1 | 4 | 5 |
19 | Саудын Араб | - | - | - | 1 |
20 | Балба | - | - | 8 | 8 |
21 | Бангладеш | - | - | 1 | 1 |
22 | Оман | - | - | 1 | 1 |
Нийт | 270 | 268 | 299 | 837 |