0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

Азийн спортын XVII наадам "Инчон 2014"



БНСУ-ын гурав дахь том хот Инчон Энэтхэгийн Делиг санал асуулгад ялж, Азийн XVII наадмыг зохион байгуулах эрхтэй болжээ. Наадамд Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орны 9501 тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөв. 

Триатлоны холимог буухиа, жүдогийн багийн төрөл хөтөлбөрт нэмэгдсэн бол дугуйт тэшүүр, софтбол, бүжгийн спорт, луут завь болон шатар, го даам тэргүүтэй хөлөгт тоглоомууд хөтөлбөрөөс хасагдсан байна. 

БНАСАУ Өмнөдөд зохиогдож буй наадмыг бойкотлоно гэж сүрдүүлж байсан ч эцэстээ оролцохоор болов. Харин Саудын Араб ганц ч эмэгтэй тамирчингүй оролцсон цорын ганц улс болжээ. 

Багийн дүнгээр Их гурвал урьдын адил өнгөлж, Казахстан дөрөвт орж ирэв. Камбож улс Азийн наадмын түүхэн дэх анхны алтан медалиа хүртсэн байна. Дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн Японы усчин Косүкэ Хагино Азийн наадмын MVP-гээр нэрлэгдлээ. 

Наадам зохион байгуулах нийт өртөг 1.6 тэрбум ам.доллар болсон бөгөөд үүний 19 хувийг Солонгосын Засгийн газар, 78 хувийг Инчон хотын захиргаа гаргажээ. 

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнийн удирдлага дор Монголын 231 тамирчин спортын 23 төрлөөр наадамд өрсөлдөж, 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртэв. Нэг наадмаас авсан алтан медаль болон тамирчны тоо шинэ дээд амжилт тогтоосон юм. 

Монголын багийн медальтнууд

НэрсТөрөлАнгилалАмжилт
1Д.Төмөрхүлэгжүдо66 кгалт
2М.Уранцэцэгжүдо48 кгалт
3Н.Түвшинбаяржүдо100 кгалт
4Ч.Нарантуяабуудлагахийн урт буу алт
5Д.Отгондалайбокс 60 кгалт
6Г.Болдбаатаржүдо60 кгмөнгө
7Г.Одбаяржүдо73 кгмөнгө
8Ө.Дүүрэнбаярчөлөөт бөх  +100 кгмөнгө
9С.Бямбацэрэнжүдо55 кгмөнгө
10Н.Дагвасүрэнжүдо81 кгхүрэл
11Л.Отгонбаатаржүдо90 кгхүрэл
12Д.Сумъяажүдо57 кгхүрэл
13Ц.Наранжаргалжүдо70 кгхүрэл
14О.Гүндэгмаабуудлага25 м спорт гар буухүрэл
15О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэгбуудлага10 м хийн гар бууны багхүрэл
16Б.Номинчөлөөт бөх 57 кгхүрэл
17Д.Хүдэрбулгачөлөөт бөх 97 кгхүрэл
18С.Цэрэнчимэдчөлөөт бөх 63 кгхүрэл
19О.Бурмаачөлөөт бөх 75 кгхүрэл
20М.Нандинцэцэгбокс 51 кгхүрэл 
21М.Түмэнбаяртаеквондо 54 кгхүрэл

Медаль хүртсэн орнууд

Улсын нэрсАлтМөнгө ХүрэлНийт
1БНХАУ

151

109

85

345

2БНСУ

79

70

79

228

3Япон

47

77

76

200

4Казахстан

28

23

33

84

5Иран

21

18

18

57

6Тайланд

12

7

28

47

7Энэтхэг

11

10

36

57

8БНАСАУ

11

11

14

36

9Тайвань

10

18

23

51

10Катар

10

-

4

14

11Узбекистан

9

14

22

45

12Бахрейн

9

6

4

19

13Хонконг

6

12

25

43

14Малайз

5

14

14

33

15Сингапур

5

6

14

25

16Монгол

5

4

12

21

17Индонез

4

5

11

20

18Кувейт

3

5

4

12

19Саудын Араб

3

3

1

8

20Мяньмар

2

1

1

4

21Вьетнам

1

10

25

36

22Филиппин

1

3

11

16

23Пакистан

1

1

3

5

23Тажикистан

1

1

3

5

25Ирак

1

-

3

4

25АНЭУ

1

-

3

4

27Шри-Ланка

1

-

1

2

28Камбож

1

-

-

1

29Макао

-

3

4

7

30Кыргызстан

-

2

4

6

31Йордан

-

2

2

4

32Туркменистан

-

1

5

6

33Бангладеш

-

1

2

3

33Лаос

-

1

2

3

35Афганистан

-

1

1

2

35Ливан

-

1

1

2

37Непал

-

-

1

1

 Нийт

439

440

575

1454

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД