Азийн VI наадам "Бангкок 1970"
Уг наадмыг зохион байгуулах давуу эрхийг анх Өмнөд Солонгос аваад байв. Гэсэн ч улс төр, санхүүгийн шалтгааны улмаас зохиож чадахгүй болсноо 1968 оны эхээр мэдэгджээ. Ийнхүү Тайланд орон Азийн спортын шинэхэн түүхийг бүдгэрч сэвтэхээс аварч, Азийн наадмыг дараалан зохион байгуулсан түүхтэй. Өмнөх наадмын ихэнх заал танхимыг дахин ашигласан бөгөөд завины спорт анх удаа наадмын хөтөлбөрт багтав. Тайланд 1970 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 4-нд зохион байгуулж, Өмнөд Солонгос болон бусад орнууд хөрөнгө санхүүгээр дэмжсэн эл наадам нөхөрсөг, халуун дулаан уур амьсгал дунд болсноороо түүхэнд дурсагддаг.
18 орны 2500 тамирчин спортын 14 төрөлд (хөнгөн атлетик, усанд сэлэлт, хөлбөмбөг, теннис, сагс, волейбол, ширээний теннис, дугуй, бокс, бөх, буудлага, зүлэгний хоккей, бадминтон) өрсөлджээ.
Медаль хүртсэн орнууд
№ | Улсын нэрс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | Япон | 74 | 47 | 23 | 144 |
2 | БНСУ | 18 | 13 | 23 | 54 |
3 | Тайланд | 9 | 17 | 13 | 39 |
4 | Иран | 9 | 7 | 7 | 23 |
5 | Энэтхэг | 6 | 9 | 10 | 25 |
6 | Израйль | 6 | 6 | 5 | 17 |
7 | Малайз | 5 | 1 | 7 | 13 |
8 | Бирм | 3 | 2 | 7 | 12 |
9 | Индонез | 2 | 5 | 17 | 24 |
10 | Цейлон | 2 | 2 | - | 4 |
11 | Филиппин | 1 | 9 | 12 | 22 |
12 | Хятад /Тайвань/ | 1 | 5 | 12 | 18 |
13 | Пакистан | 1 | 2 | 7 | 10 |
14 | Сингапур | - | 6 | 9 | 15 |
15 | Камбож | - | 2 | 3 | 5 |
16 | Вьетнам | - | - | 2 | 2 |
Бүгд | 137 | 133 | 157 | 427 |