Азийн VIII наадам "Бангкок 1978"
Азийн наймдугаар наадмыг явуулах эрхийг Пакистаны Исламобад хот аваад байсан боловч улс орны дотоод нөхцөл байдлаас болж энэ эрхээ Тайландын Бангкокт шилжүүлжээ. Ийнхүү Тайланд улс найман удаагийн Азийн наадмын гурвыг нь эх орондоо зохион байгуулж, тэр бүр гараад байдаггүй ховорхон амжилтын эзэн болсон юм. Бангкокийн Азийн наадамд Израилийг оруулахаас татгалзсан бөгөөд харин Сири улс шинэ гишүүн болон нэмэгджээ. Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират, Бангладеш, Ливан, Катар, Саудын Араб Азийн наадмын гэр бүлд анхлан багтсан түүхтэй.
“Тегеран-1974”-тэй адил 25 улс баг тамирчдаа Бангкок руу илгээсэн ба нийт 3842 тамирчин 19 спортын төрөлд өрсөлдөв. 1978 оны арванхоёрдугаар сарын 9-20-ны өдрүүдэд болсон Азийн наадамд уламжлал ёсоор Япон улс 70 алт, 58 мөнгө, 49 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлжээ. Удаах байруудад БНХАУ (51-54-45), БНСУ (18-20-32) орсон байна.
Манай улсын хувьд байт харваа, буудлага, чөлөөт бөх, бокс, спортын гимнастик, хүндийн өргөлтийн төрлөөр 28 тамирчин, зургаан дасгалжуулагчийн хамт оролцож, 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 13-р байр эзэлжээ. Ялангуяа чөлөөтийн тамирчид өндөр амжилт гаргаж, зургаан медаль эх орондоо авчирсан бол үлдсэн гурван медалийг боксчид хүртэж байв.

Монголын багийн медальтнууд
№ | Нэрс | Төрөл | Хүйс | Ангилал | Амжилт |
1 | З.Ойдов | чөлөөт бөх | эр | 68 кг | алт |
2 | А.Баатархүү | чөлөөт бөх | эр | 82 кг | мөнгө |
3 | Ж.Бор | чөлөөт бөх | эр | 100 кг | мөнгө |
4 | Ч.Гочоосүрэн | чөлөөт бөх | эр | 90 кг | мөнгө |
5 | Ж.Даваажав | чөлөөт бөх | эр | 74 кг | хүрэл |
6 | Д.Ганболд | чөлөөт бөх | эр | 52 кг | хүрэл |
7 | Р.Отгонбаяр | бокс | эр | 57 кг | хүрэл |
8 | Х.Жамган | бокс | эр | 63.5 кг | хүрэл |
9 | Д.Эрдэнэ | бокс | эр | 75 кг | хүрэл |
Медаль хүртсэн орнууд
№ | Улсын нэрс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | Япон | 70 | 59 | 49 | 178 |
2 | БНХАУ | 51 | 54 | 46 | 151 |
3 | БНСУ | 18 | 20 | 31 | 69 |
4 | БНАСАУ | 15 | 13 | 15 | 43 |
5 | Тайланд | 11 | 12 | 19 | 42 |
6 | Энэтхэг | 11 | 11 | 6 | 28 |
7 | Индонез | 8 | 7 | 18 | 33 |
8 | Пакистан | 4 | 4 | 9 | 17 |
9 | Филиппин | 4 | 4 | 6 | 14 |
10 | Ирак | 2 | 4 | 6 | 12 |
11 | Сингапур | 2 | 1 | 4 | 7 |
12 | Малайз | 2 | 1 | 3 | 6 |
13 | Монгол | 1 | 3 | 5 | 9 |
14 | Ливан | 1 | 1 | - | 2 |
15 | Сири | 1 | - | - | 1 |
16 | Бирм | - | 3 | 3 | 6 |
17 | Хонконг | - | 2 | 3 | 5 |
18 | Шри Ланка | - | - | 2 | 2 |
19 | Кувейт | - | - | 1 | 1 |
Бүгд | 201 | 199 | 226 | 626 |