Азийн IV наадам "Жакарта 1962"
Индонезийн нийслэлд 1962 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 4-ний хооронд болсон IV наадам нь түүхэнд сайнаар ч, муугаар ч тэмдэглэгдэн үлджээ. Тухайн үеийн улс төрийн бодлого Азийн олимпод нөлөөлж, Индонезийн засаг төрийнхөн Израиль, Тайванийн /урьд өмнө Хятадын нэрээр оролцож ирсэн/ төлөөлөгчдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлсэнгүй. Ингэснээр 16-хан орны 1545 тамирчин хурд хүчээ сорьж, Олон улсын хүндийн өргөлтийн холбоо тэмцээнээ явуулахаас татгалзаж, харин бадминтоны төрөл албан ёсоор багтав.
Сайн мэдээ нь наадмын явцад хөнгөн атлетик, усанд сэлэлт зэрэг төрлөөр 17 рекорд шинэчлэгдэж, тус бүс нутагт спорт хөгжихөд наадам зохих ёсоор нөлөөлж буйг нотлон харуулав.
Медаль хүртсэн орнууд
№ | Улсын нэрс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | Япон | 73 | 56 | 23 | 152 |
2 | Энэтхэг | 10 | 13 | 10 | 33 |
3 | Индонез | 9 | 12 | 27 | 48 |
4 | Филиппин | 7 | 4 | 16 | 27 |
5 | Солонгос | 4 | 4 | 7 | 15 |
6 | Пакистан | 3 | 4 | 4 | 11 |
7 | Тайланд | 2 | 5 | 5 | 12 |
8 | Малайз | 2 | 3 | 5 | 10 |
9 | Бирм | 2 | 1 | 7 | 10 |
10 | Сингапур | 1 | - | 1 | 2 |
11 | Цейлон | - | 1 | 2 | 3 |
12 | Хонконг | - | - | 1 | 1 |
Бүгд | 113 | 103 | 108 | 324 |