0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

Азийн V наадам "Бангкок 1966"



Тайландын нийслэлд 1966 оны арванхоёрдугаар сарын 9-20-нд Азийн 18 орны 1945 тамирчин хуран чуулж, спортын 14 төрлөөр  өрсөлдөв. Ази тивд улс төр, дайны байдал газар авч, Хятад-Тайванийн зөрчил ширүүсч, Вьетнамын дайн эцэс төгсгөлгүй үргэлжилж, Солонгосын хойгт ч дарийн утаа үнэртэх болсон үе. Камбож улс Азийн наадамтай зиндаархан “GANEFO” /Шинэ тулгар хүчний наадам/ гэгчийг “Бангкок-66”-гоос хэдхэн хоногийн өмнө зохион байгуулав.

Хэдий ийм түгшүүртэй үед өрнөсөн ч тайчууд спортод дуртайгаа нотлон Азийн наадмын холбооны /AGF/ дэмжлэгтэйгээр маш амжилттай зохион байгуулсан билээ. Улсуудаас Тайвань /Хятад/, Израиль, спортоос хүндийн өргөлт наадамд эргэн ирсэн. Мөн Соёлын хөтөлбөрийг анх удаа наадмын хүрээнд явуулж, Япон, Солонгос, Малайз, Тайландын уран бүтээлчид оролцов. 

Медаль хүртсэн орнууд

Улсын нэрсАлтМөнгөХүрэлНийт
1Япон785333164
2Солонгос12182151
3Тайланд12141134
4Малайз75618
5Энэтхэг741122
6Индонез741021
7Иран681731
8Хятад591024
9Израйль35311
10Филиппин2152542
11Пакистан2428
12Бирм1-45
13Сингапур-5712
14Вьетнам-123
15Цейлон--44
16Хонконг--11
 Бүгд142145167454

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД