Азийн III наадам "Токио 1958"
Японы нийслэлд 1958 оны тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 1-нд болж, 20 орны 1422 тамирчин оролцсон энэ наадам урьд өмнөхөөс хавьгүй амжилттай, үзүүштэй болсон гэдэг. Наадмын хөтөлбөрт теннис, волейбол, ширээний теннис, хоккей шинээр нэмэгдэж, дугуйн төрөл буцаж ирэв. Мөн бадминтон, жүдо үзүүлэх төрлөөр багтжээ.
Түүнчлэн наадмын галыг анх удаа бадраасан түүхтэй. Манилад болсон өмнөх наадмын цэнгэлдэх Rizal Memorial Coliseum-аас ноцоосон бамбарыг АНУ-ын нөлөөнд байсан Окинава арлаар дамжуулан Кагошима муж хүртэл буухиалан гүйсэн юм. Улмаар тавдугаар сарын 24-нд наадмын нээлтийн үеэр төв бамбарт бадамлуулжээ. Наадмын үеэр 13 спортын 97 төрлийн уралдаан тэмцээн болсон байна.
Медаль хүртсэн орнууд
№ | Улсын нэрс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | Япон | 67 | 41 | 30 | 138 |
2 | Филиппин | 8 | 19 | 21 | 48 |
3 | БНСУ | 8 | 7 | 12 | 27 |
4 | БНХАУ | 6 | 9 | 10 | 25 |
5 | Пакистан | 6 | 5 | 4 | 15 |
6 | Энэтхэг | 5 | 3 | 3 | 11 |
7 | Иран | 4 | 6 | 6 | 16 |
8 | Вьетнам | 2 | - | - | 2 |
9 | Бирм | 2 | - | - | 2 |
10 | Сингапур | 1 | 1 | - | 2 |
11 | Цейлон | 1 | - | - | 1 |
12 | Индонез | - | 2 | 4 | 6 |
13 | Тайланд | - | 1 | 3 | 4 |
14 | Малайз | - | - | 2 | 2 |
15 | Израиль | - | - | 1 | 1 |
16 | Хонконг | - | - | 1 | 1 |
Бүгд | 110 | 94 | 97 | 301 |