0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

Азийн I наадам "Дели 1951"



Азийн зарим орнууд нийлж 1913 оноос хойш Алс Дорнодын наадам хэмээх спортын арга хэмжээ зохиох болсон нь 20 гаруй жил үргэлжилжээ. Харин 1937 онд япончууд Хятадад халдан довтолж, залгуулаад дэлхийн 2-р дайн эхэлсэн болохоор тус наадам тасалдсан байна. Мөн 1930-аад оны үед Энэтхэг, Палестин, Афганистан тэргүүтэй хэд хэдэн орныг хамарсан Баруун Азийн наадам дөрвөн жил тутам зохиогдож байв. 

Дэлхийн 2-р дайн дуусаж, энх цаг эргэн ирсний дараа буюу 1949 оны хоёрдугаар сарын 12-13-ны өдрүүдэд Азийн есөн ҮОХ-ны төлөөлөгч Энэтхэгийн Дели хотноо хуралдаж, эдгээр наадмыг нэгтгэн Азийн наадам зохион байгуулах шийдвэрт хүрчээ. Анхны наадмыг 1950 онд Дели хотноо зохион байгуулахаар болов. 

Гэвч бэлтгэл ажил удаашралтай байсан тул наадам нэг жилээр хойшилж, 1951 оны гуравдугаар сарын 4-11-ний өдрүүдэд зохиогдлоо. Уг наадамд 11 орны 500 гаруй тамирчин спортын зургаан төрөлт /хөнгөн атлетик, усанд сэлэлт, хөлбөмбөг, дугуй, сагсан бөмбөг, хүндийн өргөлт/ өрсөлдсөн байна. 

Анхны наадамд Афганистан, Бирм, Энэтхэг, Индонез, Балба, Иран, Япон, Филиппин, Сингапур, Цейлон (одоогийн Шри-Ланка), Тайланд улс оролцож, “анхны 11” болон түүхэнд үлджээ.

Багийн дүнгээр Япон итгэлтэй түрүүлж, зохион байгуулагч Энэтхэг удаалсан бөгөөд нийт найман улс ямар нэг медаль авсан байна. 

Медаль хүртсэн орнууд

Улсын нэрсАлтМөнгөХүрэлНийт
1Япон24201458
2Энэтхэг15181952
3Иран85215
4Сингапур46212
5Филиппин34715
6Цейлон-1-1
7Индонез--55
8Бирм--33
 Бүгд545552161

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД