"Berlin 1936"
Нацист дэглэмийн удирдагч Гитлерийн нөлөөгөөр тэр жил өвөл, зуны олимп хоёул Германд зохиогджээ. Гитлер 1932 оны олимпыг давж гарахын тулд 100 мянган хүний суудалтай хөнгөн атлетикийн цэнгэлдэх, биеийн тамирын зургаан заал болон бусад жижиг цэнгэлдэхүүдийг шинээр барьж босгов. Наадмыг анх удаа зурагтаар үзүүлсэн бөгөөд Берлин хотын 25 газарт телевиз байршуулсан тул иргэд олимпын наадмыг зурагтаар үнэ төлбөргүй үзэж байв. Мөн 41 улсад радиогоор шууд дамжуулалт хийжээ.
Хэдийгээр цөөнгүй улс орон Гитлерийн дэглэмийг эсэргүүцэж байсан ч оролцох орон болон тамирчдын тоо дээд амжилт тогтоосон.
Афганистан, Бермуд, Болив, Коста Рика, Лихтенштэйн улс зуны олимпод анх удаа оролцов. Мөн сагсан бөмбөг, сэлүүрт завь, гандболын спорт олимпын хөтөлбөрт анхлан багтжээ.
Германчууд олимпод зориулан галт бамбарын аялал зохион байгуулсан нь хожим олимпын наадмын салшгүй нэг хэсэг болсон юм.
Олимп өндөрлөснөөс гуравхан жилийн дараа Германы арми Польшид халдан довтолсноор дэлхийн 2-р дайн эхлэв. Дайны улмаас 1940, 1944 оны олимп тасалдсан билээ.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | Герман | 38 | 31 | 32 | 101 |
2 | АНУ | 24 | 21 | 12 | 57 |
3 | Унгар | 10 | 1 | 5 | 16 |
4 | Итали | 9 | 13 | 5 | 27 |
5 | Финланд | 8 | 6 | 6 | 20 |