"Tokyo 2020"
Дэлхий нийтэд тархсан коронавирусийн халдварын улмаас зуны XXXII олимпын наадам нэг жилээр хойшилж, 2021 онд зохиогдов. Мөн үзэгчдэд хаалттай байсан нь зохион байгуулагчдад багагүй хохирол учруулсан юм.
Наадамд 11417 тамирчин спортын 33 төрөлд, 339 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд энэ нь бүх цаг үеийн дээд амжилт байв.
Бейсбол, софтбол, каратэ, спорт авиралт, серфинг, скейтборд болон 3х3 сагсан бөмбөг олимпын хөтөлбөрт багтав.
Оросын тамирчид допингийн хэргийн улмаас улсынхаа нэрийн дор оролцох боломжгүй болсон тул Оросын үндэсний олимпын хорооны туган дор оролцжээ. БНАСАУ ковидын халдварын улмаас тамирчдаа олимпод оролцуулаагүй. Тиймээс ОУОХ тус улсын наадамд оролцох эрхийг 2022 он дуустал хассан юм.
Багийн дүнгээр АНУ тэргүүлж, зохион байгуулагч Япон гуравт бичигдэв. Буркина Фасо, Сан Марино, Туркменистан улс олимпын анхны медалиа, Бермуд, Филиппин, Катар улс анхны алтан медалиа Токиогоос авчээ.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | АНУ | 39 | 41 | 33 | 113 |
2 | БНХАУ | 38 | 32 | 18 | 88 |
3 | Япон | 27 | 14 | 17 | 58 |
4 | Их Британи | 22 | 20 | 22 | 64 |
5 | Оросын ҮОХ | 20 | 28 | 23 | 71 |
Монголчууд Токиогийн олимпод
Монголчууд энэ олимпод спортын 10 төрлөөр оролцсон нь түүхэн дэх анхны тохиолдол болов. 3х3 сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлджээ. Мөн 43 тамирчин оролцсон нь 1980, 2016 оны дээд амжилттай зэрэгцсэн юм. Монголын иргэн болсон иран бөх Саейд Моллаей мөнгөн медаль хүртсэн бол жүдоч М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн Б.Болортуяа нар хүрэл медалийн эзэн болов.
№ | Нэр | Төрөл | Ангилал | Хүйс | Амжилт |
1 | Мөнхсайханы Цэрэнлхам | Сагсан бөмбөг | 3*3 эмэгтэй баг | эмэгтэй | 8 |
2 | Энхтайваны Чимэддолгор | Сагсан бөмбөг | 3*3 эмэгтэй баг | эмэгтэй | 8 |
3 | Онолбаатарын Хулан | Сагсан бөмбөг | 3*3 эмэгтэй баг | эмэгтэй | 8 |
4 | Баясгалангийн Солонго | Сагсан бөмбөг | 3*3 эмэгтэй баг | эмэгтэй | 8 |
5 | Баатархуягийн Отгонболд | Байт харваа | ганцаарчилсан | эрэгтэй | 33 |
холимог баг | 27 | ||||
6 | Бишиндээгийн Урантунгалаг | Байт харваа | ганцаарчилсан | эмэгтэй | 33 |
холимог баг | 27 | ||||
7 | Цэвээнравдангийн Бямбажав | Хөнгөн атлетик | марафон гүйлт | эрэгтэй | 55 |
8 | Бат-Очирын Сэр-Од | Хөнгөн атлетик | марафон гүйлт (42.195 метр) | эрэгтэй | DNF |
9 | Баярцогтын Мөнхзаяа | Хөнгөн атлетик | марафон гүйлт | эмэгтэй | 45 |
10 | Эрдэнэбатын Цэндбаатар | Бокс | 52-57 кг | эрэгтэй | 5 |
11 | Баатарсүхийн Чинзориг | Бокс | 57-63 кг | эрэгтэй | 17 |
12 | Мөнхбатын Мягмаржаргал | Бокс | 69-75 кг | эмэгтэй | 9 |
13 | Дашдаваагийн Амартүвшин | Жүдо | 60 кг | эрэгтэй | 17 |
14 | Ёндонпэрэнлэйн Басхүү | Жүдо | 66 кг | эрэгтэй | 7 |
холимог баг | эрэгтэй | DNS | |||
15 | Цэнд-Очирын Цогтбаатар | Жүдо | 73 кг | эрэгтэй | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
холимог баг | 7 | ||||
16 | Саейд Моллаей | Жүдо | 81 кг | эрэгтэй | МӨНГӨН МЕДАЛЬ |
17 | Гантулгын Алтанбагана | Жүдо | 90 кг | эрэгтэй | 17 |
холимог баг | 7 | ||||
18 | Лхагвасүрэнгийн Отгонбаатар | Жүдо | 100 кг | эрэгтэй | 9 |
холимог баг | 7 | ||||
19 | Өлзийбаярын Дүүрэнбаяр | Жүдо | 100 кг | эрэгтэй | 17 |
холимог баг | 7 | ||||
20 | Мөнхбатын Уранцэцэг | Жүдо | 48 кг | эмэгтэй | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
21 | Лхагвасүрэнгийн Сосорбарам | Жүдо | 52 кг | эмэгтэй | 9 |
холимог баг | DNS | ||||
22 | Доржсүрэнгийн Сумъяа | Жүдо | 57 кг | эмэгтэй | 17 |
холимог баг | 7 | ||||
23 | Болдын Ганхайч | Жүдо | 63 кг | эмэгтэй | 9 |
холимог баг | 7 | ||||
24 | Отгоны Мөнхцэцэг | Жүдо | 78 кг | эмэгтэй | 17 |
холимог баг | 7 | ||||
25 | Энхтайваны Даваахүү | Буудлага | 10 метрийн агаарын хийн гар буу | эрэгтэй | 12 |
Багийн, 10 метрийн агаарын хийн гар буу | 13 | ||||
25 метрийн хийн гар буу | 23 | ||||
26 | Цолмонбаатарын Анударь | Буудлага | 10 метрийн агаарын хийн гар буу | эмэгтэй | 9 |
Багийн, 10 метрийн агаарын хийн гар буу | 13 | ||||
25 метрийн спорт гар буу | 34 | ||||
27 | Отрядын Гүндэгмаа | Буудлага | 10 метрийн, агаарын хийн гар буу | эмэгтэй | 30 |
25 метрийн, спорт гар буу | 26 | ||||
28 | Оюунбатын Есүгэн | Буудлага | 10 метрийн агаарын хийн гар буу | эмэгтэй | 25 |
50 метрийн урт бууны, гурван байрлалт төрөл | 27 | ||||
29 | Мягмарын Дэлгэрхүү | Усанд сэлэлт | 50 метрийн чөлөөт сэлэлт | эрэгтэй | 48 |
30 | Батбаярын Энххүслэн | Усанд сэлэлт | 50 метрийн чөлөөт сэлэлт | эмэгтэй | 51 |
31 | Энхбатын Лхагвасүрэн | Ширээний теннис | ганцаарчилсан | эрэгтэй | 64 |
32 | Батмөнхийн Болор-Эрдэнэ | Ширээний теннис | ганцаарчилсан | эмэгтэй | 49 |
33 | Мөнхжанцангийн Анхцэцэг | Хүндийн өргөлт | 87 кг | эмэгтэй | 4 |
34 | Эрдэнэбатын Билэгсайхан | Хүндийн өргөлт | 87 кг | эрэгтэй | 13 |
35 | Эрдэнэбатын Бэхбаяр | Чөлөөт бөх | 57 кг | эрэгтэй | 9 |
36 | Төмөр-Очирын Тулга | Чөлөөт бөх | 65 кг | эрэгтэй | 9 |
37 | Мөнхтөрийн Лхагвагэрэл | Чөлөөт бөх | 125 кг | эрэгтэй | 5 |
38 | Цогт-Очирын Намуунцэцэг | Чөлөөт бөх | 50 кг | эмэгтэй | 5 |
39 | Бат-Очирын Болортуяа | Чөлөөт бөх | 53 кг | эмэгтэй | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
40 | Болдсайханы Хонгорзул | Чөлөөт бөх | 57 кг | эмэгтэй | 5 |
41 | Хүрэлхүүгийн Болортуяа | Чөлөөт бөх | 62 кг | эмэгтэй | 10 |
42 | Соронзонболдын Батцэцэг | Чөлөөт бөх | 68 кг | эмэгтэй | 5 |
43 | Очирбатын Бурмаа | Чөлөөт бөх | 72 кг | эмэгтэй | 15 |