"Atlanta 1996"
Орчин үеийн олимп зохиогдож эхэлсний 100 жилийн энэ жил тохиосноороо онцлог байв. Грекчүүд 100 жилийн ойн дээрээ олимпын наадам зохион байгуулахыг маш их хүсэж байсан ч санал асуулгад АНУ-ын Атлантад дийлдэв.
Америкчууд бэлтгэл ажлыг маш сайн хангасан, нөгөөтэйгүүр 1984 оны Лос-Анжелесийн олимпыг амжилттай зохион байгуулсан нь төлөөлөгчдийн саналыг татах үндэс болжээ.
Нөгөөтэйгүүр Грекийн төлөөлөгч Спирос Метакса “Грек улс энэ олимпыг зохион байгуулах түүхэн эрхтэй” хэмээн шаардсан нь санал өгөх гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн гэдэг. Мөн нэр дэвшүүлэлтэд бэлтгэл муутай оролцсон бөгөөд агаарын бохирдол, замын түгжрэл, нисэх онгоцны буудлын багтаамж, авто болон төмөр замын дэд бүтцийн олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан нь Афины боломжийг эрс муутгасан юм.
Элсний волейбол, уулын дугуй, софтбол олимпын хөтөлбөрт анхлан багтсан бол эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, эмэгтэйчүүдийн туялзуур сэлэм, гимнастикийн багийн төрөл шинээр нэмэгджээ.
ОУОХ-ны гишүүн 197 улс бүгд Атлантагийн олимпод оролцсон нь түүхэн дэх анхны тохиолдол байв.
Харамсалтай нь наадмын үеэр олимпын цэцэрлэгт хүрээлэнд алан хядагчид бөмбөг дэлбэлсний улмаас хоёр хүн нас барж, 111 хүн шархадсан юм. Хамгаалалтын ажилтан Ричард Жюэл бөмбөгийг урьдчилан илрүүлж, олон хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн тулдаа харьцангуй бага хохирол амсаад өнгөрчээ. Нэлээд сүүлд буюу 2003 онд гэмт хэрэгтнийг баривчилсан байна.
Багийн дүнгээр зохион байгуулагч АНУ тэргүүлэн алдагдсан байраа эргүүлэн авав. Орос хэдийгээр 15 задарсан ч урьдын адил сайн өрсөлдөж, багаараа дэд байрт бичигдсэн юм.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | АНУ | 44 | 32 | 25 | 101 |
2 | ОХУ | 26 | 21 | 16 | 63 |
3 | Герман | 20 | 18 | 27 | 65 |
4 | БНХАУ | 16 | 22 | 12 | 50 |
5 | Франц | 15 | 7 | 15 | 37 |
Монголчууд Атлантагийн олимпод
Энэ удаагийн олимпод монголчууд байт харваа, хөнгөн атлетик, бокс, дугуй, жүдо бөх, чөлөөт бөхийн төрөлд 16 тамирчинтай оролцож, нэг хүрэл медаль хүртэв.
№ | Нэр | Төрөл | Ангилал | Хүйс | Амжилт |
1 | Жаргалын Отгон | Байт харваа | ганцаарчилсан | эмэгтэй | 44 |
2 | Дашдэндэвийн Махашири | Хөнгөн атлетик | зээрэнцэг шидэлт | эрэгтэй | 23 |
3 | Эрхэмсайханы Даваажаргал | Хөнгөн атлетик | марафон гүйлт | эмэгтэй | 63 |
4 | Цэен-Ойдовын Даваацэрэн | Бокс | 54 кг | эрэгтэй | 6 |
5 | Жамганы Наранцогт | Бокс | 57 кг | эрэгтэй | 17 |
6 | Түмэнцэцэгийн Үйтүмэн | Бокс | 60 кг | эрэгтэй | 9 |
7 | Дашнямын Төмөр-Очир | Дугуй | засмал замын уралдаан, ганцаарчилсан | эрэгтэй | DNF |
8 | Доржпаламын Нармандах | Жүдо | 60 кг | эрэгтэй | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
9 | Пүрэвдоржийн Нямлхагва | Жүдо | 65 кг | эрэгтэй | 9 |
10 | Халиуны Болдбаатар | Жүдо | 71 кг | эрэгтэй | 5 |
11 | Доржсүрэнгийн Мөнхбаяр | Буудлага | 10 метрийн, агаарын хийн гар буу | эмэгтэй | 21 |
25 метрийн, спорт гар буу | 15 | ||||
12 | Отрядын Гүндэгмаа | Буудлага | 10 метрийн, агаарын хийн гар буу | эмэгтэй | 30 |
25 метрийн, спорт гар буу | 15 | ||||
13 | Лувсан-Ишийн Сэргэлэнбаатар | Чөлөөт бөх | 48 кг | эрэгтэй | 12 |
14 | Цэрэнбаатарын Цогтбаяр | Чөлөөт бөх | 100 кг | эрэгтэй | 17 |
15 | Баянмөнхийн Гантогтох | Чөлөөт бөх | 90 кг | эрэгтэй | 14 |
16 | Долгорсүрэнгийн Сумъяабазар | Чөлөөт бөх | 100 кг | эрэгтэй | 10 |