"Rio 2016"
Бразилчууд санал асуулгад Испанийн Мадридыг 66:32-оор илт давуу ялж, зуны олимп зохион байгуулах эрхтэй болов. Энэ нь Өмнөд Америк тивд зохиогдсон анхны олимп байлаа. “Рио-2016” олимпод 207 орны 11238 тамирчин оролцож, дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
Косово, Өмнөд Судан улс олимпод анх удаа оролцсон бол регби-7, гольф олимпын хөтөлбөрт анх удаа багтжээ.
Бразилчууд олимпыг тохиолдуулан далайн эргийг сэргээн засварлах төслийг хэрэгжүүлж, үүний хүрээнд боомтын бүсийг дахин төлөвлөлтөд хамруулж, ус зайлуулах шугамаа шинэчилж, явган хүн, дугуйн зам шинээр барьж, трамвайн шинэ шугам тавих зэргээр хотын дэд бүтцийг сайжруулах багагүй ажил хийсэн юм.
Олимпын үеэр шумуулаас хүнд халддаг зика вирусийн халдвар олны санааг хамгийн их зовоож байсан. Вирусийн халдвараас сэргийлэхийн тулд олимпын наадмыг хойшлуулах саналыг хэсэг эрдэмтэд гаргасан ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хянаж нягталсны эцэст олимпыг хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн юм.
Наадмын хөтөлбөрт рагби-7 болон гольф эргэн ирэв. Рагби хамгийн сүүлд 1924, харин гольф тэртээ 1904 онд олимпын хөтөлбөрт орж байжээ.
Тусгаар тогтнолоо зарлаад удаагүй байсан Косово, Өмнөд Судан улс олимпод анх удаа оролцов.
Багийн дүнгээр урьдын адил АНУ тэргүүлсэн бол Их Британи Хятадыг шахан дэд байрт жагсав. Зохион байгуулагч бразилчууд нийт долоон алт авч, 13-р байрт орсон нь түүхэн дэх хамгийн өндөр амжилт болжээ. Бахрейн, Фижи, Кот-д’Ивуар, Йордан, Косово, Пуэрто-Рико, Сингапур, Тажикистан, Вьетнам улс олимпын анхны алтан медалиа Риогоос авсан байна.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | АНУ | 46 | 37 | 38 | 121 |
2 | Их Британи | 27 | 23 | 17 | 67 |
3 | БНХАУ | 26 | 18 | 26 | 70 |
4 | ОХУ | 19 | 17 | 20 | 56 |
5 | Герман | 17 | 10 | 15 | 42 |
Монголчууд Риогийн олимпод
Монголчууд энэ удаагийн олимпод байт харваа, бокс, буудлага, хөнгөн атлетик, жүдо, чөлөөт бөх, хүндийн өргөлт, таеквондо, усанд сэлэлт гэсэн спортын есөн төрөлд 43 тамирчинтай оролцож, хоёр медаль хүртэв.
№ | Нэр | Төрөл | Ангилал | Хүйс | Амжилт |
1 | Жанцангийн Гантөгс | Байт харваа | ганцаарчилсан | эрэгтэй | 33 |
2 | Бат-Очирын Сэр-Од | Хөнгөн атлетик | марафон гүйлт (42.195 метр) | эрэгтэй | 91 |
3 | Дамбадаржаагийн Гантулга | Хөнгөн атлетик | марафон гүйлт | эрэгтэй | 106 |
4 | Цэвээнравдангийн Бямбажав | Хөнгөн атлетик | марафон гүйлт | эрэгтэй | 129 |
5 | Баярцогтын Мөнхзаяа | Хөнгөн атлетик | марафон гүйлт | эмэгтэй | 72 |
6 | Лувсанлхүндэвийн Отгонбаяр | Хөнгөн атлетик | марафон гүйлт (42.195 метр) | эрэгтэй | 98 |
7 | Ганхуягийн Ган-Эрдэнэ | Бокс | 49 кг | эрэгтэй | 9 |
8 | Хархүүгийн Энх-Амар | Бокс | 52 кг | эрэгтэй | 17 |
9 | Эрдэнэбатын Цэндбаатар | Бокс | 56 кг | эрэгтэй | 5 |
10 | Доржнямбуугийн Отгондалай | Бокс | 60 кг | эрэгтэй | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
11 | Баатарсүхийн Чинзориг | Бокс | 64 кг | эрэгтэй | 9 |
12 | Бямбаагийн Түвшинбат | Бокс | 69 кг | эрэгтэй | 9 |
13 | Цэнд-Очирын Цогтбаатар | Жүдо | 60 кг | эрэгтэй | 9 |
14 | Даваадоржийн Төмөрхүлэг | Жүдо | 66 кг | эрэгтэй | 7 |
15 | Ганбаатарын Одбаяр | Жүдо | 73 кг | эрэгтэй | 9 |
16 | Отгонбаатарын Ууганбаатар | Жүдо | 81 кг | эрэгтэй | 17 |
17 | Лхагвасүрэнгийн Отгонбаатар | Жүдо | 90 кг | эрэгтэй | 5 |
18 | Найдангийн Түвшинбаяр | Жүдо | 100 кг | эрэгтэй | 17 |
19 | Баттулгын Тэмүүлэн | Жүдо | 100 кг | эрэгтэй | 17 |
20 | Мөнхбатын Уранцэцэг | Жүдо | 48 кг | эмэгтэй | 5 |
21 | Адъяасамбуугийн Цолмон | Жүдо | 52 кг | эмэгтэй | 9 |
22 | Доржсүрэнгийн Сумъяа | Жүдо | 57 кг | эмэгтэй | МӨНГӨН МЕДАЛЬ |
23 | Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа | Жүдо | 63 кг | эмэгтэй | 9 |
24 | Цэнд-Аюушийн Наранжаргал | Жүдо | 70 кг | эмэгтэй | 17 |
25 | Пүрэвжаргалын Лхамдэгд | Жүдо | 78 кг | эмэгтэй | 17 |
26 | Отрядын Гүндэгмаа | Буудлага | 10 метрийн, агаарын хийн гар буу | эмэгтэй | 20 |
25 метрийн, спорт гар буу | эмэгтэй | 12 | |||
27 | Цогбадрахын Мөнхзул | Буудлага | 10 метрийн агаарын хийн гар буу | эмэгтэй | 32 |
25 метрийн спорт гар буу | эмэгтэй | 11 | |||
28 | Ганхуягийн Нандинзаяа | Буудлага | 10 метрийн агаарын хийн гар буу | эмэгтэй | 14 |
50 метрийн урт бууны, гурван байрлалт төрөл | эмэгтэй | 9 | |||
29 | Батсайханы Дөлгөөн | Усанд сэлэлт | 50 метрийн чөлөөт сэлэлт | эрэгтэй | 60 |
30 | Баярын Есүй | Усанд сэлэлт | 50 метрийн чөлөөт сэлэлт | эмэгтэй | 60 |
31 | Пүрэвжавын Тэмүүжин | Таеквондо | 68 кг | эрэгтэй | 9 |
32 | Өсөхбаярын Чагнаадорж | Хүндийн өргөлт | 56 кг | эрэгтэй | DQ |
33 | Мөнхжанцангийн Анхцэцэг | Хүндийн өргөлт | 69 кг | эмэгтэй | 8 |
34 | Эрдэнэбатын Бэхбаяр | Чөлөөт бөх | 57 кг | эрэгтэй | 14 |
35 | Ганзоригийн Мандахнаран | Чөлөөт бөх | 65 кг | эрэгтэй | 5 |
36 | Пүрэвжавын Өнөрбат | Чөлөөт бөх | 74 кг | эрэгтэй | 15 |
37 | Оргодолын Үйтүмэн | Чөлөөт бөх | 84 кг | эрэгтэй | 15 |
38 | Доржхандын Хүдэрбулга | Чөлөөт бөх | 97 кг | эрэгтэй | 16 |
39 | Жаргалсайханы Чулуунбат | Чөлөөт бөх | 120 кг | эрэгтэй | 16 |
40 | Эрдэнэчимэгийн Сумъяа | Чөлөөт бөх | 53 кг | эмэгтэй | 12 |
41 | Пүрэвдоржийн Орхон | Чөлөөт бөх | 58 кг | эмэгтэй | 7 |
42 | Соронзонболдын Батцэцэг | Чөлөөт бөх | 63 кг | эмэгтэй | 12 |
43 | Очирбатын Насанбурмаа | Чөлөөт бөх | 69 кг | эмэгтэй | 8 |