"Moscow 1980"
Олимпын наадам социалист системийн оронд анх удаа зохиогдов. Өмнөх сунгаанд бүтэлгүйтсэн Москва энэ удаа АНУ-ын Лос-Анжелесийг 39:20-иор итгэлтэй ялж, олимпын нийслэлээр тодров.
Гэвч зөвлөлтүүд 1979 онд Афганистан руу цэргээ оруулсныг АНУ эрс эсэргүүцэн олимпыг бойкотлохыг улс орнуудад уриалсан. Үүний үр дүнд 65 улс Америкийн санаачилгыг дэмжин тамирчдаа олимпод илгээсэнгүй.
Москвагийн олимпод дэлхийн дээд амжилт 36, Европын дээд амжилт 39, олимпын дээд амжилт 74 удаа эвдэгдсэн нь урьд өмнөх наадмуудаас хавьгүй илүү байв. Тэгсэн хэрнээ допингийн нэг ч тохиолдол илрээгүй гэж албан ёсоор бүртгэгдсэн нь хардлага төрүүлдэг.
Багийн дүнгээр зохион байгуулагч ЗХУ 80 алтан медальтайгаар итгэл төгс тэргүүлэв.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | ЗХУ | 80 | 69 | 46 | 195 |
2 | БНАГАУ | 47 | 37 | 42 | 126 |
3 | Болгар | 8 | 16 | 17 | 41 |
4 | Куба | 8 | 7 | 5 | 20 |
5 | Итали | 8 | 3 | 4 | 15 |
Монголчууд Москвагийн олимпод
Монголчууд энэ удаагийн олимпод түүхэн дэх хамгийн том баг болох 43 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, дөрвөн медаль хүртсэн юм.
№ | Нэр | Төрөл | Ангилал | Хүйс | Амжилт |
1 | Нямцэрэнгийн Бямбасүрэн | Байт харваа | ганцаарчилсан | эрэгтэй | 19 |
2 | Цэрэндоржийн Дагвадорж | Байт харваа | ганцаарчилсан | эрэгтэй | 23 |
3 | Шагдарын Бямбасүрэн | Байт харваа | ганцаарчилсан | эмэгтэй | 23 |
4 | Цэрэндоржийн Базарсүрэн | Байт харваа | ганцаарчилсан | эмэгтэй | 29 |
5 | Даваасүрэнгийн Оюунтуяа | Гимнастик | Спорт гимнастик ганцаарчилсан | эмэгтэй | 26 |
6 | Дашзэвэгийн Ариунаа | Гимнастик | Спорт гимнастик ганцаарчилсан | эмэгтэй | 35 |
7 | Вандуйн Баясгалан | Бокс | 48 кг | эрэгтэй | 17 |
8 | Нямын Нарантуяа | Бокс | 51 кг | эрэгтэй | 17 |
9 | Цэдэнгийн Нармандах | Бокс | 54 кг | эрэгтэй | 17 |
10 | Равсалын Отгонбаяр | Бокс | 57 кг | эрэгтэй | 17 |
11 | Галсандоржийн Батбилэг | Бокс | 60 кг | эрэгтэй | 5 |
12 | Хастын Жамган | Бокс | 63.5 кг | эрэгтэй | 9 |
13 | Төмөрийн Баттөр | Бокс | 67 кг | эрэгтэй | 17 |
14 | Лувсандагвын Жаргалсайхан | Дугуй | засмал замын 189 км ганцаарчилсан | эрэгтэй | DNS |
100 км / эрэгтэй багийн уралдаан | 19 | ||||
15 | Батсүхийн Хаянхярваа | Дугуй | засмал замын 189 км ганцаарчилсан | эрэгтэй | DNS |
100 км / эрэгтэй багийн уралдаан | 19 | ||||
16 | Доржпаламын Цолмон | Дугуй | засмал замын 189 км ганцаарчилсан | эрэгтэй | DNS |
17 | Дашжамцын Төмөрбаатар | Дугуй | засмал замын 189 км ганцаарчилсан | эрэгтэй | DNS |
100 км / эрэгтэй багийн уралдаан | 19 | ||||
18 | Дамдинсүрэнгийн Оргодол | Дугуй | 100 км / эрэгтэй багийн уралдаан | эрэгтэй | 19 |
19 | Янжмаагийн Дорж | Жүдо | 60 кг | эрэгтэй | 11 |
20 | Цэндийн Дамдин | Жүдо | 65 кг | эрэгтэй | МӨНГӨН МЕДАЛЬ |
21 | Равдангийн Даваадалай | Жүдо | 71 кг | эрэгтэй | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
22 | Довдонгийн Дашжамц | Жүдо | 78 кг | эрэгтэй | 12 |
23 | Дамбажавын Цэнд-Аюуш | Жүдо | нээлттэй төрөл | эрэгтэй | 5 |
86 кг | эрэгтэй | 19 | |||
24 | Дэндэвийн Амгаа | Жүдо | 95 кг | эрэгтэй | 13 |
25 | Гүсэмийн Жалаа | Жүдо | 95 кг | эрэгтэй | 16 |
26 | Сангидоржийн Адилбиш | Буудлага | 50 метрийн урт бууны, гурван байрлалт төрөл | эрэгтэй | 27 |
50 метрийн урт бууны, хэвтээ төрөл | 38 | ||||
27 | Мэндбаярын Жанцанхорлоо | Буудлага | 50 метрийн урт бууны, гурван байрлалт төрөл | эрэгтэй | 32 |
50 метрийн урт бууны, хэвтээ төрөл | 48 | ||||
28 | Адъяагийн Жүгдэрнамжил | Хүндийн өргөлт | 52 кг | эрэгтэй | 8 |
29 | Доржийн Энхбаатар | Хүндийн өргөлт | 52 кг | эрэгтэй | AC |
30 | Дамдинсүрэнгийн Болдбаяр | Хүндийн өргөлт | 75 кг | эрэгтэй | 13 |
31 | Буяндэлгэрийн Болд | Сонгомол бөх | 68 кг | эрэгтэй | 5 |
32 | Адуучийн Баатархүү | Сонгомол бөх | 82 кг | эрэгтэй | AC |
33 | Жамцын Бор | Сонгомол бөх | 90 кг | эрэгтэй | AC |
34 | Гомбын Хишигбаатар | Чөлөөт бөх | 48 кг | эрэгтэй | AC |
35 | Нанзадын Бүргэдаа | Чөлөөт бөх | 52 кг | эрэгтэй | 6 |
36 | Дугарсүрэнгийн Оюунболд | Чөлөөт бөх | 57 кг | эрэгтэй | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
37 | Өлзийбаярын Насанжаргал | Чөлөөт бөх | 62 кг | эрэгтэй | 6 |
38 | Зэвэгийн Ойдов | Чөлөөт бөх | 68 кг | эрэгтэй | AC |
39 | Жамцын Даваажав | Чөлөөт бөх | 74 кг | эрэгтэй | МӨНГӨН МЕДАЛЬ |
40 | Зэвэгийн Дүвчин | Чөлөөт бөх | 82 кг | эрэгтэй | 6 |
41 | Дашдоржийн Цэрэнтогтох | Чөлөөт бөх | 90 кг | эрэгтэй | 5 |
42 | Хорлоогийн Баянмөнх | Чөлөөт бөх | -100 кг | эрэгтэй | 8 |
43 | Однойн Бахыт | Чөлөөт бөх | 100 кг | эрэгтэй | AC |