"Barcelona 1992"
Зуны XXV олимпын наадам олон зүйлээрээ түүхэнд тодоор бичигдэн үлдсэн байдаг. Хүйтэн дайн дууссаны дараах анхны олимп байсан тул түүхэн дэх хамгийн олон буюу 169 улс тамирчнаа илгээв. ЗХУ 15 тусгаар улс болон задарч, Эстони, Латви, Литва улс бие даан оров. Бусад улс ЗХУ-ын хамт Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН) нэрийн дор оролцжээ. Берлиний хана нуран унасны дараа хоёр Герман нэг баг болон оролцсон бол Югослав улсаас салсан Хорват, Словен, Босни Герцеговина тусгаар улс болон өрсөлдөв. Мөн 1972 оноос хойш анх удаа ямар нэг бойкот болсонгүй.
NBA, FIBA, ОУОХ зөвшилцсөний үндсэн дээр NBA-гийн шилдэг сагсчид олимпын наадамд оролцох боломж бүрдэв. Түүнчлэн бейсбол, бадминтон, эмэгтэй жүдо бөх олимпын хөтөлбөрт бүл нэмсэн байна.
Багийн дүнгээр ТУХН түрүүлсэн бол зохион байгуулагч испаничууд түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлэн зургаад бичигдсэн байна.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | ТУХН | 45 | 38 | 29 | 112 |
2 | АНУ | 37 | 34 | 37 | 108 |
3 | Герман | 33 | 21 | 28 | 82 |
4 | БНХАУ | 16 | 22 | 16 | 54 |
5 | Куба | 14 | 6 | 11 | 31 |
Монголчууд Барселоны олимпод
Монголчууд энэ удаагийн олимпод байт харваа, хөнгөн атлетик, бокс, дугуй, жүдо, чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт гэсэн спортын найман төрөлд 33 тамирчинтай оролцож, хоёр хүрэл медаль хүртэв. Д.Мөнхбаяр буудлагын анхны олимпын медальтан, мөн олимпоос медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж түүхэнд бичигдсэн юм.
№ | Нэр | Төрөл | Ангилал | Хүйс | Амжилт |
1 | Жаргалын Отгон | Байт харваа | ганцаарчилсан | эмэгтэй | 17 |
2 | Пямбуугийн Туул | Хөнгөн атлетик | марафон | эрэгтэй | 87 |
3 | Эрдэнэцогтын Цогтжаргал | Бокс | 48 кг | эрэгтэй | 9 |
4 | Сандагсүрэнгийн Эрдэнэбат | Бокс | 57 кг | эрэгтэй | 9 |
5 | Намжилын Баярсайхан | Бокс | 60 кг | эрэгтэй | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
6 | Нямаагийн Алтанхуяг | Бокс | 63.5 кг | эрэгтэй | 9 |
7 | Бандийн Алтангэрэл | Бокс | 75 кг | эрэгтэй | 17 |
8 | Дамдины Зул | Бокс | 81 кг | эрэгтэй | 17 |
9 | Жамсрангийн Өлзий-Орших | Дугуй | засмал замын уралдаан, ганцаарчилсан | эрэгтэй | 79 |
100 км, эрэгтэй багийн уралдаан | 19 | ||||
10 | Дашжамцын Мөнхбат | Дугуй | засмал замын уралдаан, ганцаарчилсан | эрэгтэй | 83 |
100 км, эрэгтэй багийн уралдаан | 19 | ||||
11 | Дашнямын Төмөр-Очир | Дугуй | засмал замын уралдаан, ганцаарчилсан | эрэгтэй | DNF |
100 км, эрэгтэй багийн уралдаан | 19 | ||||
12 | Зундуйн Наран | Дугуй | 100 км, эрэгтэй багийн уралдаан | 19 | |
13 | Дашгомбын Баттулга | Жүдо | 60 кг | эрэгтэй | 7 |
14 | Дамбийнямын Маралгэрэл | Жүдо | 65 кг | эрэгтэй | 20 |
15 | Халиуны Болдбаатар | Жүдо | 71 кг | эрэгтэй | 7 |
16 | Даваасамбуугийн Доржбат | Жүдо | 78 кг | эрэгтэй | 9 |
17 | Жамбалын Ганболд | Жүдо | 86 кг | эрэгтэй | 21 |
18 | Одвогийн Балжинням | Жүдо | 95 кг | эрэгтэй | 9 |
19 | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Жүдо | 95 кг | эрэгтэй | 17 |
20 | Хишигбатын Эрдэнэт-Од | Жүдо | 48 кг | эрэгтэй | 13 |
21 | Равдангийн Дэчинмаа | Жүдо | 52 кг | эмэгтэй | 20 |
22 | Лхамсүрэнгийн Бадамсүрэн | Жүдо | 61 кг | эмэгтэй | 20 |
23 | Доржсүрэнгийн Мөнхбаяр | Буудлага | 10 метрийн, агаарын хийн гар буу | эмэгтэй | 21 |
25 метрийн, спорт гар буу | ХҮРЭЛ МЕДАЛЬ | ||||
24 | Бямбажавын Алтанцэцэг | Буудлага | 10 метрийн агаарын хийн гар буу | эмэгтэй | 24 |
25 метрийн спорт гар буу | 34 | ||||
25 | Наранжаргалын Батжаргал | Хүндийн өргөлт | 56 кг | эрэгтэй | 17 |
26 | Гомбодоржийн Энэбиш | Хүндийн өргөлт | 75 кг | эрэгтэй | 17 |
27 | Цэрэнбаатарын Хосбаяр | Чөлөөт бөх | 48 кг | эрэгтэй | 8 |
28 | Цэрэнбаатарын Энхбаяр | Чөлөөт бөх | 52 кг | эрэгтэй | 10 |
29 | Цэрэнбаатарын Цогтбаяр | Чөлөөт бөх | 57 кг | эрэгтэй | 10 |
30 | Лодойн Энхбаяр | Чөлөөт бөх | 74 кг | эрэгтэй | 8 |
31 | Нэргүйн Түмэннаст | Чөлөөт бөх | 82 кг | эрэгтэй | AC |
32 | Пунцагийн Сүхбат | Чөлөөт бөх | 90 кг | эрэгтэй | 4 |
33 | Болдын Жавхлантөгс | Чөлөөт бөх | 100 кг | эрэгтэй | 4 |