"Seoul 1988"
Ази тивд зохиогдсон хоёр дахь, хөгжиж буй оронд болсон анхны олимп нь “Сөүл-1988” болжээ. Хэдийгээр Умард Солонгос энэ олимпыг бойкотолж, Куба, Этиоп, Никарагуа улс түүнд нь нэгдсэн ч 159 орны 8391 тамирчин оролцож, дээд амжилтыг дахин ахиулав. Улс төрийн уур амьсгал ээдрээтэй хэвээр үед ийм олон улсыг нэг дор цуглуулж чадсан болохоор “Сөүл-1988”-ыг хүйтэн дайныг дуусгах үндэс суурийг тавьсан олимп гэж үзэх нь бий.
Энэ олимпын хамгийн том дуулианыг Канадын спринтер Бен Жонсон тарьсан. Тэрбээр 100 метрийн уралдаанд 9.79 секундээр дэлхийн рекорд тогтоон түрүүлэв. Гэвч гурав хоногийн дараа түүний шинжилгээнээс допинг илэрч, алтан медалиа хураалгасан юм. Допингийн улмаас эрхээ хасуулсан хамгийн анхны алдартай тамирчин нь тэр байв.
Бейсбол, таеквондо, эмэгтэйчүүдийн жүдо бөх үзүүлэх тоглолтоор орсон бол ширээний теннис олимпын хөтөлбөрт анх удаа багтжээ. Багийн дүнгээр ЗХУ итгэл төгс тэргүүлж, зохион байгуулагч солонгосчууд дөрөвт жагссан юм.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | ЗХУ | 55 | 31 | 46 | 132 |
2 | БНАГАУ | 37 | 35 | 30 | 102 |
3 | АНУ | 36 | 31 | 27 | 94 |
4 | БНСУ | 12 | 10 | 11 | 33 |
5 | ХБНГУ | 11 | 14 | 15 | 40 |
Монголчууд Сөүлийн олимпод
Монгол Улс тус олимпод байт харваа, бокс, буудлага, жүдо, чөлөөт бөхийн төрөлд 28 тамирчинтай (24 эрэгтэй, 4 эмэгтэй) оролцож, нэг хүрэл медаль хүртэв. Өмнө нь зөвхөн чөлөөт бөх, жүдо бөхөөр олимпоос медаль хүртээд байсан бол боксчин Н.Энхбат олимпын медальт спортын төрлийн тоог нэгээр нэмлээ.
№ | Нэр | Төрөл | Ангилал | Хүйс | Амжилт |
1 | Сувдын Туул | Байт харваа | ганцаарчилсан | эмэгтэй | 24 |
эмэгтэй баг | 12 | ||||
2 | Самбуугийн Оюунцэцэг | Байт харваа | ганцаарчилсан | эмэгтэй | 44 |
эмэгтэй баг | 12 | ||||
3 | Доржсэмбээгийн Эрдэнэчимэг | Байт харваа | ганцаарчилсан | эмэгтэй | 46 |
эмэгтэй баг | 12 | ||||
4 | Очирын Дэмбэрэл | Бокс | 48 кг | эрэгтэй | 17 |
5 | Цэен-Ойдовын Цэрэнням | Бокс | 51 кг | эрэгтэй | 33 |
6 | Нямаагийн Алтанхуяг | Бокс | 54 кг | эрэгтэй | 5 |
7 | Цэрэндоржийн Амаржаргал | Бокс | 57 кг | эрэгтэй | 33 |
8 | Нэргүйн Энхбат | Бокс | 60 кг | эрэгтэй | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
9 | Содномдаржаагийн Алтансүх | Бокс | 63.5 кг | эрэгтэй | 5 |
10 | Хайдавын Гантулга | Бокс | 67 кг | эрэгтэй | 9 |
11 | Бадрахын Нямжав | Жүдо | 60 кг | эрэгтэй | 20 |
12 | Жамсрангийн Дорждэрэм | Жүдо | 65 кг | эрэгтэй | 14 |
13 | Жамбалын Ганболд | Жүдо | 71 кг | эрэгтэй | 33 |
14 | Содномын Эрхэмбаяр | Жүдо | 78 кг | эрэгтэй | 12 |
15 | Одвогийн Балжинням | Жүдо | 86 кг | эрэгтэй | 13 |
16 | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Жүдо | 95 кг | эрэгтэй | 13 |
17 | Лхагваагийн Ундралбат | Буудлага | 25 метрийн хийн гар буу | эрэгтэй | 21 |
50 метрийн гар буу | 34 | ||||
18 | Сангидоржийн Адилбиш | Буудлага | 50 метрийн урт бууны, хэвтээ төрөл | эрэгтэй | 39 |
19 | Бямбажавын Алтанцэцэг | Буудлага | 10 метрийн агаарын хийн гар буу | эмэгтэй | 27 |
20 | Түмэндэмбэрэлийн Сүхбаатар | Чөлөөт бөх | 48 кг | эрэгтэй | AC |
21 | Цэрэнбаатарын Энхбаяр | Чөлөөт бөх | 52 кг | эрэгтэй | 7 |
22 | Халтмаагийн Баттуул | Чөлөөт бөх | 57 кг | эрэгтэй | 7 |
23 | Авирмэдийн Энхээ | Чөлөөт бөх | 62 кг | эрэгтэй | 6 |
24 | Хэнмэдэхийн Амраа | Чөлөөт бөх | 68 кг | эрэгтэй | AC |
25 | Лодойн Энхбаяр | Чөлөөт бөх | 74 кг | эрэгтэй | 4 |
26 | Пунцагийн Сүхбат | Чөлөөт бөх | 82 кг | эрэгтэй | 5 |
27 | Зэвэгийн Дүвчин | Чөлөөт бөх | 82 кг | эрэгтэй | 8 |
28 | Болдын Жавхлантөгс | Чөлөөт бөх | 100 кг | эрэгтэй | 6 |