0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Athens 2004"



Орчин үеийн олимпын хөдөлгөөний 100 жилийн ойд зориулсан олимп 1996 онд Афинд зохиогдох байсан ч грекчүүд өөртөө хэт бардаж, бэлтгэлээ тааруухан базаасны улмаас эрхээ Атлантад алдсан. Тэд энэхүү алдаандаа дүгнэлт хийж, шаргуу хөдөлмөрлөсөөр зуны XXVIII олимпыг хүлээн авахаар болжээ. Энэ эрхийн төлөө Ром, Кэйптаун, Стокхольм, Буэйнос Айрес хотууд өрсөлдсөн бөгөөд Афин шат бүрт илүү санал авсаар эрхээ баталгаажуулсан юм.

Грекчүүд 100 гаруй жилийн дараа эх нутагт нь эргэн ирсэн олимпыг нүүр улайхааргүй зохион байгуулахын тулд томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэв. Тэд Сиднейн олимпоос бараг хоёр дахин их буюу 15 тэрбум ам.долларын зардал гаргажээ. 

Гэхдээ бүх зардал зөвхөн олимпод зориулагдаагүй. Тэд энэ үйл явдлыг тохиолдуулан дэд бүтцийн нүсэр төсөл эхлүүлж, барилга байгууламж, зам, нисэх буудал, эмнэлэг, цахилгаан станц зэрэг олон шинэ бүтээн байгуулалт босгосон юм. Харамсалтай нь, тооцоогүй үрсэн энэ их мөнгө хожим асар их дарамт авчирсан. Тэд олимп зохиосноор ашиг олох нь байтугай их хэмжээний алдагдал хүлээжээ. Грек улсын санхүүгийн хямрал Афины олимпоос эхтэй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг.

“Афин-2004” нь оролцсон улс, спортын төрлийн тоогоороо бүх цаг үеийн дээд амжилтыг шинэчилсэн. Нийт 201 улс тамирчнаа илгээсэн бөгөөд Кирибати, Зүүн Тимор улс олимпын наадамд анх удаа оролцов. Тамирчид нийт 301 багц медалийн төлөө өрсөлдсөн нь өмнөх Сиднейн олимпоос нэгээр илүү байв. Олимпын тэмцээн, уралдааныг дэлхий даяар 3.9 тэрбум хүн цэнхэр дэлгэцээр үзсэн нь “Сидней-2000”-оос 300 саяар илүү байлаа. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөх олимпын хөтөлбөрт анх удаа багтжээ.

Грекчүүд нутгийнхаа дэвжээн дээр зургаан алт, нийт 16 медаль зүүж, 1896 оноос хойших хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн. Түүнчлэн тэр жил хөлбөмбөгийн шигшээ баг нь Европын аваргад анх удаа түрүүлсэн гээд 2004 онд грекчүүдэд дурсах зүйл ихтэй байлаа.

Медалийн хүснэгт

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1АНУ

36

39

26

101

2БНХАУ

32

17

14

83

3ОХУ

28

26

36

90

4Австрали

17

16

17

50

5Япон

16

9

12

37

Монголчууд Афины олимпод

Монголчууд энэ олимпод спортын долоон төрөлд 20 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг хүрэл медаль хүртэв. Жүдоч Х.Цагаанбаатар 60 кг-ын жинд хүрэл зүүж, Сиднейн олимпод тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлсэн түүхтэй.

НэрТөрөлАнгилалХүйсАмжилт
1Бат-Очирын Сэр-Од Хөнгөн атлетик марафон гүйлт (42.195 метр)эрэгтэй

75

2Лувсанлхүндэвийн ОтгонбаярХөнгөн атлетик марафон гүйлт (42.195 метр)эрэгтэй

66

3Уранчимэгийн Мөнх-ЭрдэнэБокс60 кг эрэгтэй

9

4Хашбаатарын ЦагаанбаатарЖүдо60 кг эрэгтэй

ХҮРЭЛ МЕДАЛЬ

5Гантөмөрийн ДашдавааЖүдо66 кг эрэгтэй

AC

6Дамдины СүлдбаярЖүдо73 кг эрэгтэй

AC

7Дамдинсүрэнгийн НямхүүЖүдо81 кг эрэгтэй

AC

8Цэнд-Аюушийн ОчирбатЖүдо90 кгэрэгтэй

AC

9Батжаргалын ОдхүүЖүдо100 кг эрэгтэй

AC

10Хишигбатын Эрдэнэт-ОдЖүдо57 кгэрэгтэй

AC

11Эрдэнэ-Очирын ДолгормааЖүдо78 кг эмэгтэй

AC

12Отрядын ГүндэгмааБуудлага10 метрийн, агаарын хийн гар бууэмэгтэй

16

25 метрийн, спорт гар буу

6

13Андрейн ТамирУсанд сэлэлт100 метрийн эрэгтэй чөлөөт сэлэлтэрэгтэй

64

14Намхайдоржийн БаярмааХүндийн өргөлт58 кгэмэгтэй

14

15Баяраагийн НаранбаатарЧөлөөт бөх55 кг эрэгтэй

12

16Оюунбилэгийн ПүрэвбаатарЧөлөөт бөх60 кг эрэгтэй

13

17Түвшинтөрийн ЭнхтуяаЧөлөөт бөх96 кгэрэгтэй

21

18Гэлэгжамцын ӨсөхбаярЧөлөөт бөх120 кгэрэгтэй

12

19Цогтбазарын ЭнхжаргалЧөлөөт бөх48 кг эмэгтэй

8

20Очирбатын БурмааЧөлөөт бөх72 кг эмэгтэй

10

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД