"Los Angeles 1984"
Лос-Анжелес хот 52 жилийн дараа зуны олимпыг дахин хүлээж авав. Өмнөх Москвагийн олимпыг бойкотолсны хариуд ЗХУ тэргүүтэй социалист системийн 14 улс бойкот зарлаж, тамирчдаа оролцуулсангүй. Гэхдээ Лос-Анжелесийн олимпод 140 орон оролцож, шинэ дээд амжилт тогтоожээ.
Марафон гүйлт болон дугуйн уралдаан эмэгтэйчүүдийн төрлөөр бүл нэмсэн байна.
Социалист орнуудын бойкот хүндийн өргөлтийн спортод илүүтэй нөлөөлсөн. Дэлхийн шилдэг 100 хүндийг өргөгчийн 94 нь, өмнөх ДАШТ-ий 30 медальтны 29 нь энэхүү олимпод оролцсонгүй. Дэлхийн аварга цолоо хамгаалах учиртай 10 тамирчин бүгд олимпод оролцож чадаагүй байна.
“Лос-Анжелес-1984”-ийг санхүүгийн хувьд хамгийн ашигтай орчин үеийн олимп болсон гэж үздэг. Олимпын тэмцээн уралдаан явагдах ихэнх барилга байгууламж бэлэн байсан тул зардал бага гарсан. Улмаар зохион байгуулагчид 250 сая ам.долларын ашиг олсон байна.
Өмнөх олимпоос дөрвөн медаль хүртсэн Монголын баг ЗХУ-ыг даган энэ олимпыг бойкотолсон юм.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | АНУ | 83 | 61 | 30 | 174 |
2 | Румын | 20 | 16 | 17 | 53 |
3 | ХБНГУ | 17 | 19 | 23 | 59 |
4 | БНХАУ | 15 | 8 | 9 | 32 |
5 | Итали | 14 | 6 | 12 | 32 |