0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

МҮОХ-ны шагналууд

Биеийн тамир спортыг хөгжүүлэх, Олимпийн хөдөлгөөнийг сурталчилан дэлгэрүүлэх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулж, амжилт гаргасан хүмүүсийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн зарлигаар МҮОХ-ны дээд шагнал "Олимпийн Алтан-Од" одон, "Алтан очир" одон, "Олимпийн алдар", "Дурсгалын алтан медаль"-иар шагнадаг.

 

 

БӨРТЭ ЧОНО" оны тэргүүн дээд шагнал

 Дээд тэнгэрээс заяатай Гоо марал, Бөртэ чонын удам гэх домгоос үүсэлтэй бидний Монголчуудын эр зориг, хүч чадал, цог хийморийн бэлгэдэл "Бөртэ Чоно" хэмээх МҮОХ-ны оны тэргүүн дээд шагналыг 2002 онд бий болж, тухайн жилд спортын салбарт гарамгай амжилт гаргасан шилдэг тамирчин, шилдэг дасгалжуулагч, спортын зүтгэлтэн, байгууллагуудыг шагнадаг юм. Өдгөө "Бөртэ Чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол нь Монголын Олимпийн их гэр бүлийнхний хүсэн хүлээдэг спортын томоохон баярын арга хэмжээ болоод байна.

 

 

 

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД