"Sydney 2000"
Шинэ мянганы анхны олимпыг зохион байгуулахын төлөө Хятадын Бээжин, Австралийн Синей хотууд тун ширүүн өрсөлджээ. Санал асуулгын эхний гурван шатанд Бээжин илүүрхсэн ч сүүлийн шатанд Английн Манчестерийн саналын дийлэнх Сидней рүү шилжсэнээр тэд 45:43-аар ялалт байгуулсан юм.
Сиднейн олимпод 199 орон оролцож, дээд амжилтыг дахин шинэчилсэн бол тамирчид анх удаа 300 багц медалийн төлөө өрсөлдөв. Энэ үед Зүүн Тимор улс тусгаар тогтнолоо олж авах тэмцэл ид өрнөж байв. Тиймээс тиморчууд олимпийн наадамд өрсөлдөх эрх зүйн орчин бүрдээгүй юм. Гэхдээ энэ улсын дөрвөн тамирчин ОУОХ-ны туган дор тэмцээн уралдаанд оролцсон. Хойд болон Өмнөд Солонгосын тамирчид нээлтийн ажиллагаанд нэгэн тугийн дор жагссан нь энэ олимпийн нэг онцлог болсон юм.
Австраличууд олимпийн зохион байгуулалтад зориулж 6.6 тэрбум австрали долларын зардал гаргасан. Үүний хоёр тэрбум орчмыг нь улс дааж, үлдсэнийг нь янз бүрийн эх үүсвэрээс олжээ. Нийт зардал Атлантагийн олимптой харьцуулахад бараг дөрөв дахин өссөн. Тиймдээ ч австраличууд олимп зохиогоод нэг тэрбумын алдагдал хүлээсэн байна.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | АНУ | 37 | 24 | 32 | 93 |
2 | ОХУ | 32 | 28 | 29 | 89 |
3 | БНХАУ | 28 | 16 | 15 | 59 |
4 | Австрали | 16 | 25 | 17 | 58 |
5 | Герман | 13 | 17 | 26 | 56 |
Монголчууд Сиднейн олимпод
Монголчууд энэ удаагийн олимпод бокс, буудлага, жүдо, усанд сэлэлт, хөнгөн атлетик, чөлөөт бөх гэсэн зургаан төрөлд 20 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч медаль авч чадсангүй. 1968 оны Мехикогийн олимпоос хойш тогтмол медаль авч ирсэн уламжлал ийн тасарчээ.
№ | Нэр | Төрөл | Ангилал | Хүйс | Амжилт |
1 | Пунцаг-Очирын Пүрэвсүрэн | Хөнгөн атлетик | 800 метрийн гүйлт | эрэгтэй | 1:56.29 (8 h8) |
2 | Баатархүүгийн Батцэцэг | Хөнгөн атлетик | 5000 метрийн гүйлт | эмэгтэй | 18:22.98 (17 h3) |
3 | Түмэнцэцэгийн Үйтүмэн | Бокс | 60 кг | эрэгтэй | 17 |
4 | Доржпаламын Нармандах | Жүдо | 60 кг | эрэгтэй | 13 |
5 | Пүрэвдоржийн Нямлхагва | Жүдо | 65 кг | эрэгтэй | 13 |
6 | Цэнд-Аюушийн Очирбат | Жүдо | 81 кг | эрэгтэй | AC |
7 | Батжаргалын Одхүү | Жүдо | 90 кг | эрэгтэй | AC |
8 | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Жүдо | 95 кг | эрэгтэй | AC |
9 | Хишигбатын Эрдэнэт-Од | Жүдо | 57 кг | эрэгтэй | 9 |
10 | Доржготовын Цэрэнханд | Жүдо | 70 кг | эмэгтэй | AC |
11 | Самбуугийн Дашдулам | Жүдо | 78 кг | эмэгтэй | 9 |
12 | Отрядын Гүндэгмаа | Буудлага | 10 метрийн, агаарын хийн гар буу | эмэгтэй | 9 |
25 метрийн, спорт гар буу | 6 | ||||
13 | Доржсүрэнгийн Мөнхбаяр | Буудлага | 10 метрийн, агаарын хийн гар буу | эмэгтэй | 36 |
25 метрийн, спорт гар буу | 25 | ||||
14 | Зоригтын Батхуяг | Буудлага | 10 метрийн агаарын хийн гар буу | эмэгтэй | 20 |
50 метрийн урт бууны, гурван байрлалт төрөл | 23 | ||||
15 | Ганаагийн Галбадрах | Усанд сэлэлт | 100 метрийн эрэгтэй чөлөөт сэлэлт | эрэгтэй | 67 |
16 | Санжаажамцын Алтантуяа | Усанд сэлэлт | 100 метрийн эмэгтэй чөлөөт сэлэлт | эмэгтэй | 1:10.22 (7 h1) 53-р байр |
50 метрийн эмэгтэй чөлөөт сэлэлт | 33.01 | ||||
17 | Түмэндэмбэрэлийн Зүүнбаян | Чөлөөт бөх | 54 кг | эрэгтэй | 16 |
18 | Оюунбилэгийн Пүрэвбаатар | Чөлөөт бөх | 58 кг | эрэгтэй | DQ |
19 | Түмэн-Өлзийн Мөнхбаяр | Чөлөөт бөх | 76 кг | эрэгтэй | 19 |
20 | Долгорсүрэнгийн Сумъяабазар | Чөлөөт бөх | 130 кг | эрэгтэй | 13 |