0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Rome 1960"



Ром хот 1908 оны олимп зохион байгуулах ёстой байсан ч Везувий галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй санхүүгийн хямралын улмаас эрхээ Лондонд шилжүүлж байв. Үүнээс 50 гаруй жилийн дараа Швейцарын Лозанн хотыг санал асуулгын сүүлийн шатанд ялж, олимп зохион байгуулах эрхтэй болсон юм. 

Ромын олимпод 83 улс тамирчнаа илгээж, дээд амжилтыг дахин ахиулав. Марокко, Сан Марино, Тунис, Суданы тамирчид олимпын наадамд анх удаа оролцжээ. Зүүн, баруунаараа хувагдаад байсан Герман улс энэ олимпод нэгдсэн баг болж оролцсон. 

Этиопын гүйгч Абэбэ Бикила марафонд хөл нүцгэн уралдаад түрүүлсэн нь энэ олимпын нэг онцлог байв. Хожим Мухамед Али нэрээрээ алдаршсан Касиус Клей олимпын аварга болж, боксын рингэн дэх амжилтын гараагаа эхлүүлж байв. 

Данийн дугуйчин Кнуд Женсен 100 км-ийн багийн уралдааны үеэр наранд цохиулан эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан харамсалтай явдал энэ олимпод тохиосон. Олимпын үеэр тамирчин нас барсан явдал 1912 оноос хойш анх удаа тохиолдсон нь энэ байлаа. 

Багийн дүнгээр ЗХУ дахин тэргүүлж, АНУ удаалсан бол зохион байгуулагч Итали 13 алтан медальтайгаар гуравт бичигдсэн юм. 

Медалийн хүснэгт

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1ЗХУ

43

29

31

103

2АНУ

34

21

16

71

3Итали

13

10

13

36

4Герман

12

19

11

42

5Австрали

8

8

6

22

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД