"Montreal 1976"
Канад улс хэд хэдэн бүтэлгүй оролдлогын эцэст зуны олимпыг анх удаа зохион байгуулахаар болов. Санал асуулгын эхний шатанд Москва тэднээс өндөр санал авсан ч сүүлийн шатанд Лос-Анжелесийн бүх санал тэдэн рүү шилжсэнээр 41:28-аар ялалт байгуулсан.
Сүүлийн хэдэн олимп дараалан оролцогчдын тоо нэмэгдээд байсан бол энэ удаа буурч, ердөө 92 орны 6081 тамирчин өрсөлджээ.
Расизмын хурц асуудлын улмаас сүүлийн хэдэн олимпыг өнжөөд байсан ӨАБНУ-д Шинэ Зеландын рагбигийн шигшээ очиж тоглосон нь тухайн үедээ томхон маргаан дэгдээв. НҮБ-ын уриалгыг үл тоосон Шинэ Зеландын багийг олимпын наадмаас хасахыг Африкийн орнууд шаардсан ч ОУОХ тэдний шаардлагыг хүлээн авсангүй. Үүний улмаас Африкийн 29 улс Монреалийн олимпыг бойкотолсон юм.
Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг олимпын хөтөлбөрт багтсан бол хоккейн тэмцээн анх удаа хиймэл зүлгэн дээр явагдсан. 53 мянган хүн амтай Бермуд улс боксын төрлөөр хүрэл медаль авснаар олимпоос медаль хүртсэн хамгийн цөөн хүн амтай улсаар шалгарсан юм.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | ЗХУ | 49 | 41 | 35 | 125 |
2 | БНАГАУ | 40 | 25 | 25 | 90 |
3 | АНУ | 34 | 35 | 25 | 94 |
4 | ХБНГУ | 10 | 12 | 17 | 39 |
5 | Япон | 9 | 6 | 10 | 25 |
Монголчууд Монреалийн олимпод
Монгол Улс Монреалийн олимпод байт харваа, бокс, жүдо, буудлага, чөлөөт бөхийн төрлөөр 32 тамирчинтай (30 эрэгтэй, 2 эмэгтэй) оролцож, нэг мөнгөн медаль хүртэв.
№ | Нэр | Төрөл | Ангилал | Хүйс | Амжилт |
1 | Нямцэцэрэнгийн Бямбасүрэн | Байт харваа | ганцаарчилсан | эрэгтэй | 28 |
2 | Цэрэндоржийн Дагвадорж | Байт харваа | ганцаарчилсан | эрэгтэй | 32 |
3 | Натжавын Дариймаа | Байт харваа | ганцаарчилсан | эмэгтэй | 22 |
4 | Гомбосүрэнгийн Энхтайван | Байт харваа | ганцаарчилсан | эрэгтэй | 24 |
5 | Сэрдамбын Батсүх | Бокс | 48 кг | эрэгтэй | 9 |
6 | Равсалын Отгонбаяр | Бокс | 57 кг | эрэгтэй | 17 |
7 | Хайдавын Алтанхуяг | Бокс | 60 кг | эрэгтэй | 15 |
8 | Содномын Гомбо | Бокс | 63.5 кг | эрэгтэй | 9 |
9 | Дамдинжавын Банди | Бокс | 67 кг | эрэгтэй | 17 |
10 | Дашнямын Олзвой | Бокс | 71 кг | эрэгтэй | 17 |
11 | Бахаавайн Буядаа | Жүдо | 63 кг | эрэгтэй | 13 |
12 | Шагдарын Чанарав | Жүдо | 70 кг | эрэгтэй | 13 |
13 | Гандолгорын Батсүх | Жүдо | 80 кг | эрэгтэй | 19 |
14 | Дамбажавын Цэнд-Аюуш | Жүдо | 93 кг | эрэгтэй | 18 |
15 | Гүсэмийн Жалаа | Жүдо | 93 кг | эрэгтэй | 5 |
16 | Түдэвийн Мягмаржав | Буудлага | Гар буу 50метр | эрэгтэй | 26 |
17 | Цэрэнжавын Өлзийбаяр | Буудлага | 50 метрийн гар буу | эрэгтэй | 36 |
18 | Мэндбаярын Жанцанхорлоо | Буудлага | 50 метрийн урт бууны, хэвтээ төрөл | эрэгтэй | 11 |
19 | Сангидоржийн Адилбиш | Буудлага | 50 метрийн урт бууны, хэвтээ төрөл | эрэгтэй | 51 |
20 | Бямбажавын Жавхлантөгс | Сонгомол бөх | 48 кг | эрэгтэй | AC |
21 | Жамсрангийн Мөнх-Очир | Сонгомол бөх | 52 кг | эрэгтэй | AC |
22 | Нямын Жаргалсайхан | Сонгомол бөх | 57 кг | эрэгтэй | AC |
23 | Жамцын Даваажав | Сонгомол бөх | 74 кг | эрэгтэй | AC |
24 | Гомбын Хишигбаатар | Чөлөөт бөх | 48 кг | эрэгтэй | 4 |
25 | Жамсрангийн Мөнх-Очир | Чөлөөт бөх | 52 кг | эрэгтэй | AC |
26 | Мэгдийн Хойлогдорж | Чөлөөт бөх | 57 кг | эрэгтэй | 6 |
27 | Зэвэгийн Ойдов | Чөлөөт бөх | 62 кг | эрэгтэй | МӨНГӨН МЕДАЛЬ |
28 | Цэдэндамбын Нацагдорж | Чөлөөт бөх | 68 кг | эрэгтэй | 6 |
29 | Зэвэгийн Дүвчин | Чөлөөт бөх | 74 кг | эрэгтэй | AC |
30 | Дашдоржийн Цэрэнтогтох | Чөлөөт бөх | 90 кг | эрэгтэй | AC |
31 | Хорлоогийн Баянмөнх | Чөлөөт бөх | -100 кг | эрэгтэй | 8 |
32 | Должингийн Адъяатөмөр | Чөлөөт бөх | 100 кг | эрэгтэй | AC |