"Mexico 1968"
Латин Америкт зохиогдсон анхны олимп нь “Мехико-1968” байв. Оролцох орны тоо анх удаа 100-гийн босго давсан бөгөөд Герман улс Зүүн, Баруунаараа хуваагдан хоёр тусдаа улс болон оролцжээ.
Олимпын галт бамбарыг Кристофер Колумбын аяллын маршрутаар буюу Испаниас шинэ ертөнц буюу Латин Америк руу чиглэсэн замаар аялуулав. Мөн олимпын бамбарыг анх удаа эмэгтэй тамирчин (Энрикета Басилио) асаажээ.
Өмнөх олимпод шинээр бүл нэмсэн жүдо бөхийг зохион байгуулагчид хассан бөгөөд жүдо олимпын гадна үлдсэн цорын ганц тохиолдол нь энэ болсон юм.
Хөнгөн атлетикийн тэмцээнд анх удаа тартан зам ашигласнаар шороон зам дээр уралддаг байсан үе түүх болон хоцров. Түүнчлэн энэ олимпоос эхлэн хөнгөн атлетик, дугуй, сэлүүрт завь зэрэг бүх төрлийн уралдаанд электрон цаг ашиглах болсон юм.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | АНУ | 45 | 28 | 34 | 107 |
2 | ЗХУ | 29 | 32 | 30 | 91 |
3 | Япон | 11 | 7 | 7 | 25 |
4 | Унгар | 10 | 10 | 12 | 32 |
5 | БНАГАУ | 9 | 9 | 7 | 25 |
Монголчууд Мехикогийн олимпод
Монгол Улс хоёр дахь зуны олимпдоо 12 эрэгтэй, дөрвөн эмэгтэй, нийт 16 тамирчинтай оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Чөлөөт бөхийн тамирчид медалийн салхийг хагалж, шинэ түүх бүтээсэн юм.
№ | Нэр | Төрөл | Ангилал | Хүйс | Амжилт |
1 | Загдбазарын Давааням | Гимнастик | Спорт гимнастик | эрэгтэй | 98 |
2 | Цагаандоржийн Гүндэгмаа | Гимнастик | Спорт гимнастик | эмэгтэй | 59 |
3 | Ядамсүрэнгийн Туяа | Гимнастик | Спорт гимнастик | эмэгтэй | 84 |
4 | Доржийн Норолхоо | Гимнастик | Спорт гимнастик | эмэгтэй | 97 |
5 | Дашзэвэгийн Намжилмаа | Хөнгөн атлетик | зээрэнцэг |
| |
6 | Түдэвийн Мягмаржав | Буудлага | Хийн гар буу 25метр | эрэгтэй | 47 |
Гар буу 50метр | 19 | ||||
7 | Ёндонжамцын Батсүх | Буудлага | 300 метрийн урт бууны, 3 байрлалт төрөл | эрэгтэй | 27 |
50 метрийн урт бууны, гурван байрлалт төрөл | 48 | ||||
50 метрийн урт бууны, хэвтээ төрөл | 69 | ||||
8 | Мэндбаярын Жанцанхорлоо | Буудлага | 50 метрийн урт бууны, гурван байрлалт төрөл | эрэгтэй | 27 |
50 метрийн урт бууны, хэвтээ төрөл | 73 | ||||
9 | Чимэдбазарын Дамдиншарав | Чөлөөт бөх | 52 кг | эрэгтэй | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
10 | Базарын Сүхбаатар | Чөлөөт бөх | 57 кг | эрэгтэй | AC |
11 | Цэдэндамбын Нацагдорж | Чөлөөт бөх |
| ||
12 | Данзандаржаагийн Сэрээтэр | Чөлөөт бөх | 70 кг | эрэгтэй | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
13 | Төмөрийн Артаг | Чөлөөт бөх | 3 | ||
14 | Жигжидийн Мөнхбат | Чөлөөт бөх | 87 кг | эрэгтэй | МӨНГӨН МЕДАЛЬ |
15 | Хорлоогийн Баянмөнх | Чөлөөт бөх | -97 кг | эрэгтэй | 5 |
16 | Өлзийсайханы Эрдэнэ-Очир | Чөлөөт бөх | -97 кг | эрэгтэй | 6 |