"Munich 1972"
Олимпын наадмын үеэр террорист халдлага болсон нь түүхэн дэх анхны тохиолдол байв.
Есдүгээр сарын 5-ны өдөр Палестиний найман алан хядагч олимпын тосгон руу нэвтэрч, Израилийн багийн хоёр гишүүнийг хөнөөж, есөн хүнийг барьцаалсан цочирдом хэрэг гарав. Тусгайгийнхан болон алан хядагчдын хооронд болсон тулалдааны үеэр барьцааны хүмүүс бүгд алагдсан юм. Мөн нэг цагдаа, таван барьцаалагч амиа алджээ. Наадам 34 цагийн турш завсарлаж, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэсэн. Тухайн үед ОУОХ-г толгойлж байсан Эвери Брендеж “Наадам үргэлжлэх ёстой” гэсэн алдарт үгээ хэлснээр олимп цааш үргэлжлэн явагдсан юм.
Наадамд оролцох улс, тамирчдын тоо дээд амжилт тогтоосон бөгөөд Албани, Бенин, Габон, БНАСАУ, Лесото, Малави, Саудын Араб, Сомали, Свазилэнд, Того, Буркина Фасо улс олимпод анх удаа оролцжээ. Гандбол олимпын хөтөлбөрт анх удаа багтсан бол өмнөх олимпоос хасагдсан жүдо бөх эргэн ирсэн юм.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | ЗХУ | 50 | 27 | 22 | 99 |
2 | АНУ | 33 | 31 | 30 | 94 |
3 | БНАГАУ | 20 | 23 | 23 | 66 |
4 | ХБНГУ | 13 | 11 | 16 | 40 |
5 | Япон | 13 | 8 | 8 | 29 |
Монголчууд Мюнхений олимпод
“Мюнхен-1972” олимпод монголчууд 37 эрэгтэй, хоёр эмэгтэй, нийт 39 тамирчныг байт харваа, хөнгөн атлетик, бокс, жүдо, буудлага, хүндийг өргөлт, чөлөөт бөх гэсэн спортын долоон төрөлд оролцуулав. Чөлөөт бөхийн -100 кг-д зодоглосон Х.Баянмөнх Монголын багийн ганц медалийн эзэн болсон юм.
№ | Нэр | Төрөл | Ангилал | Хүйс | Амжилт |
1 | Галсангийн Бямбаа | Байт харваа | ганцаарчилсан | эрэгтэй | 43 |
2 | Натжавын Дариймаа | Байт харваа | ганцаарчилсан | эмэгтэй | 14 |
3 | Должингийн Дэмбэрэл | Байт харваа | ганцаарчилсан | эмэгтэй | 36 |
4 | Бямбажавын Энхбаатар | Хөнгөн атлетик | уртын харайлт | эрэгтэй | DNS |
100м | 6 h1 r1/4 | ||||
5 | Вандуйн Батбаяр | Бокс | 49 кг | эрэгтэй | 17 |
6 | Нямдашийн Батсүрэн | Бокс | 51 кг | эрэгтэй | 9 |
7 | Буянгийн Ганбат | Бокс | 54 кг | эрэгтэй | 9 |
8 | Паламдоржийн Баяр | Бокс | 57 кг | эрэгтэй | 17 |
9 | Хайдавын Алтанхуяг | Бокс | 60 кг | эрэгтэй | 9 |
10 | Содномын Гомбо | Бокс | 63.5 кг | эрэгтэй | 9 |
11 | Дамдинжавын Банди | Бокс | 67 кг | эрэгтэй | 9 |
12 | Намхайн Цэнд-Аюуш | Бокс | 71 кг | эрэгтэй | 32 |
13 | Гомбын Зориг | Бокс | 81 кг | эрэгтэй | 17 |
14 | Бахаавайн Буядаа | Жүдо | 63 кг | эрэгтэй | DQ |
15 | Дамирангийн Баатаржав | Жүдо | 81 кг | эрэгтэй | 18 |
16 | Чойдорын Өвгөнхүү | Жүдо | 80 кг | эрэгтэй | 19 |
17 | Лавсаншаравын Рэнцэндорж | Жүдо | 90 кг | эрэгтэй | 19 |
Жүдо | нээлттэй төрөл | 9 | |||
18 | Пүрэвийн Дагвасүрэн | Жүдо | 100 кг | эрэгтэй | 16 |
19 | Түдэвийн Мягмаржав | Буудлага | Хийн гар буу 25метр | эрэгтэй | 47 |
Гар буу 50метр | 19 | ||||
20 | Цэрэнжавын Өлзийбаяр | Буудлага | 50 метрийн гар буу | эрэгтэй | 35 |
21 | Ёндонжамцын Батсүх | Буудлага | 300 метрийн урт бууны, 3 байрлалт төрөл | эрэгтэй | 32 |
50 метрийн урт бууны, гурван байрлалт төрөл | 54 | ||||
50 метрийн урт бууны, хэвтээ төрөл | 96 | ||||
22 | Мэндбаярын Жанцанхорлоо | Буудлага | 50 метрийн урт бууны, гурван байрлалт төрөл | эрэгтэй | 40 |
50 метрийн урт бууны, хэвтээ төрөл | 42 | ||||
23 | Зулын Далхжав | Хүндийн өргөлт | 56 кг | эрэгтэй | 15 |
24 | Сияннямбуугийн Доржханд | Хүндийн өргөлт | 56 кг | эрэгтэй | 17 |
25 | Раднаасэдийн Амгаасэд | Хүндийн өргөлт | 67.5 кг | эрэгтэй | AC |
26 | Нацагийн Сэр-Од | Хүндийн өргөлт | 75 кг | эрэгтэй | 18 |
27 | Очирдолгорын Энхтайван | Чөлөөт бөх | 48 кг | эрэгтэй | AC |
28 | Жамсрангийн Мөнх-Очир | Чөлөөт бөх | 52 кг | эрэгтэй | AC |
29 | Чимэдбазарын Дамдиншарав | Чөлөөт бөх | 57 кг | эрэгтэй | AC |
30 | Дасрангийн Мягмар | Чөлөөт бөх | 82 кг | эрэгтэй | AC |
31 | Базаррагчаагийн Жамсран | Чөлөөт бөх | 48 кг | эрэгтэй | AC |
32 | Доржзовдын Ганбат | Чөлөөт бөх | 52 кг | эрэгтэй | AC |
33 | Мэгдийн Хойлогдорж | Чөлөөт бөх | 57 кг | эрэгтэй | AC |
34 | Зэвэгийн Ойдов | Чөлөөт бөх | 62 кг | эрэгтэй | AC |
35 | Цэдэндамбын Нацагдорж | Чөлөөт бөх | 68 кг | эрэгтэй | 4 |
36 | Данзандаржаагийн Сэрээтэр | Чөлөөт бөх | 74 кг | эрэгтэй | AC |
37 | Төмөрийн Артаг | Чөлөөт бөх | 82 кг | эрэгтэй | AC |
38 | Жигжидийн Мөнхбат | Чөлөөт бөх | 90 кг | эрэгтэй | AC |
39 | Хорлоогийн Баянмөнх | Чөлөөт бөх | -100 кг | эрэгтэй | МӨНГӨН МЕДАЛЬ |