0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"London 1908"



Зуны IV олимпын наадам зохион байгуулах эрхийг Италийн Ром хот аваад байв. Гэвч 1906 онд Везувий галт ууланд хүчтэй дэлбэрэлт болж, 100 гаруй хүний амийг авч одсон аймшигт осол тохиов. Галт уулын дэлбэрэлтийн гамшгаас үүдэлтэй санхүүгийн хүндрэл Итали улсад тохиосон тул олимпын наадмыг шилжүүлж, Лондон хотноо зохион байгуулахаар болжээ. 

Наадмыг Франц-Британийн үзэсгэлэн худалдаатай хамтатган зохион байгуулсан тул зургаан сар гаруй буюу нийт 187 хоног үргэлжилж, түүхэн дэх хамгийн урт олимп болсон юм. 

Англичууд наадамд зориулан анх удаа цэнгэлдэх хүрээлэнг тусгайлан бэлтгэснээс гадна усанд сэлэлтийн тэмцээн задгай усанд биш, тусгайлан барьсан усанд санд явагдсан анхны олимп болсон байна.

Финланд, Турк, Шинэ Зеланд улс олимпын наадамд анх удаа оролцлоо. 

Медалийн хүснэгт

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1Их Британи

56

51

39

146

2АНУ

23

12

12

47

3Швед

8

6

11

25

4Франц

5

5

9

19

5Герман

3

5

5

13

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД