0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Stockholm 1912"



Зуны V олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ ганцхан улс илэрхийлжээ. Ингээд Швед улс нийслэл Стокхольмдоо олимпыг хүлээн авав.

Зохион байгуулагчид уригдсан улс орны тамирчдын техник хэрэгслийг үнэ төлбөргүй тээвэрлэх, төмөр замаар зорчин ирэх оролцогчдын зардлын 50 хувийг даах зэргээр уян хатан хандсаны хүчинд оролцох орны тоо 28-д хүрсэн байна. Исланд, Португал, Сербээс гадна Египет, Япон улс олимпын наадамд анх удаа оролцсоноор таван тивийн төлөөлөл бүгд оролцсон анхны олимп болжээ. 

Шведүүд боксыг харгис спорт гэж үзэн олимпын хөтөлбөрөөс хассанаас гадна өмнөх олимпын хөтөлбөрт байсан уран гулгалтыг бас оруулаагүй. 

Наадмын гүйлтийн тэмцээнд анх удаа электрон цаг ашигласан байна. 

Дараагийн буюу 1916 оны олимп Германы Берлинд болох товтой байсан ч 1914 онд дэлхийн 1-р дайн дэгдсэнээр олимпын наадам найман жилийн турш завсарлахад хүрсэн юм. 

Медалийн хүснэгт

Улс                       Алт    Мөнгө          Хүрэл          Нийт

1.АНУ                   26      19                19                64

2.Швед                 24      24                17                65

3.Их Британи        10      15                16                41

4.Финланд            9        8                 9                 26

5.Франц                7        4                 3                 14

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД