"Tokyo 1964"
Ази тивд анх удаа олимпын наадам зохиогдлоо. Токио хотын халуун, бүгчим цаг агаараас сэргийлэхийн тулд олимпыг аравдугаар сард явуулжээ.
Жүдо, волейбол гэсэн олимпын наадмын үзүүштэй хоёр төрөл “Токио-1964”-өөс эхлэн олимпын хөтөлбөрт багтсан юм.
Алжир, Камерун, Чад, Конго, Кот-д’Ивуар, Доминикан, Ливи, Мадагаскар, Малайз, Мали, Непал, Нигер, Умард Родези, Сенегал, Танзани болон Монгол гэсэн 16 улс зуны олимпод анх удаа оролцлоо.
Дарвуулт завины уралдааны үеэр өрсөлдөгчийнх нь завь живж байгааг харсан Шведийн Ларс Гуннар Калл, Стиг Леннарт Калл нар уралдаанаа зогсоон тэдэнд тусалсан. Тамирчны хүнлэг чанарыг харуулсан тэдэнд Fair Play шагналыг анх удаа гардуулсан байна.
Багийн дүнгээр АНУ тэргүүлж, алдагдсан байр сууриа эргүүлэн авчээ.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | АНУ | 36 | 26 | 28 | 90 |
2 | ЗХУ | 30 | 31 | 35 | 96 |
3 | Япон | 16 | 5 | 8 | 29 |
4 | Герман | 10 | 22 | 18 | 50 |
5 | Итали | 10 | 10 | 7 | 27 |
Монголчууд Токиогийн олимпод
1962 онд ОУОХ-ны бүрэн эрхт гишүүн болсон БНМАУ 1964 оноос олимпын наадамд оролцож эхлэв. Анхны зуны олимпдоо монголчууд спортын гимнастик, хөнгөн атлетик, дугуй, буудлага, чөлөөт бөхийн төрлөөр 21 тамирчинтай оролцож, хараахан медаль хүртэж чадаагүй.
№ | Нэр | Төрөл | Ангилал | Хүйс | Амжилт |
1 | Загдбазарын Нямдаваа | Гимнастик | Спорт гимнастик | эрэгтэй | 94 |
2 | Цагаандоржийн Гүндэгмаа | Гимнастик | Спорт гимнастик | эмэгтэй | 63 |
3 | Ядамсүрэнгийн Туяа | Гимнастик | Спорт гимнастик | эмэгтэй | 67 |
4 | Янжингийн Баатар | Дугуй | засмал замын 194.832 км уралдаан ганцаарчилсан эрэгтэй | эрэгтэй | 43 |
5 | Лувсангийн Эрхэмжамц | Дугуй | засмал замын 194.832 км уралдаан ганцаарчилсан эрэгтэй | эрэгтэй | 85 |
6 | Лувсангийн Буудай | Дугуй | засмал замын 194.832 км уралдаан ганцаарчилсан эрэгтэй | эрэгтэй | 103 |
7 | Чойжилжавын Саманд | Дугуй | засмал замын 194.832 км уралдаан ганцаарчилсан эрэгтэй | эрэгтэй | DNF |
Я.Баатар Л.Эрхэмжамц Л.Буудай Ч.Саманд | Дугуй | 100 км / эрэгтэй багийн уралдаан | эрэгтэй | 23 | |
8 | Түдэвийн Мягмаржав | Буудлага | Гар буу 50метр | эрэгтэй | 40 |
9 | Лхамжавын Дэхлээ | Буудлага | 3 байрлалт автомат буу 300метр | эрэгтэй | 24 |
10 | Түвдийн Цэрэндондов | Буудлага | 3 байрлалт винтов буу 50метр | эрэгтэй | 45 |
11 | Чимэдбазарын Дамдиншарав | Чөлөөт бөх | 52 кг | эрэгтэй | AC |
12 | Базарын Сүхбаатар | Чөлөөт бөх | 57 кг | эрэгтэй | AC |
13 | Балдангийн Санжаа | Чөлөөт бөх | 63 кг | эрэгтэй | AC |
14 | Данзандаржаагийн Сэрээтэр | Чөлөөт бөх | 70 кг | эрэгтэй | AC |
15 | Жигжидийн Мөнхбат | Чөлөөт бөх | 78 кг | эрэгтэй | AC |
16 | Хорлоогийн Баянмөнх | Чөлөөт бөх | 87 кг | эрэгтэй | AC |
17 | Өлзийсайханы Эрдэнэ-Очир | Чөлөөт бөх | -97 кг | эрэгтэй | AC |
18 | Цэрэндонойн Санжаа | Чөлөөт бөх | +97 кг | эрэгтэй | AC |
19 | Дуламын Амарсанаа | Хөнгөн Атлетик | 400 метр эрэгтэй | эрэгтэй | DNS |
800 метр эрэгтэй | 01:56:03 42-р байр | ||||
20 | Рамазаны Алдааныш | Хөнгөн Атлетик | 400 метр эмэгтэй | эмэгтэй | 8 h1 r1/3 |
800 метр эмэгтэй | 7 h2 r1/3 | ||||
21 | Дашзэвэгийн Намжилмаа | Хөнгөн Атлетик | Зээрэнцэг шидэлт | эмэгтэй | 17 r1/2 |
Бөөрөнцөг шидэлт | DNS |