0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Los Angeles 1932"



Дэлхий нийтээрээ санхүүгийн хямралтай нүүр тулж байсан үед олимп зохиогдсон тул оролцогчдын тоо өмнөх олимпоос үлэмж буурчээ. Дөрвөн жилийн өмнөх Амстердамын олимпод 46 улсын 2883 тамирчин өрсөлдсөн бол энэ удаа оролцох улсын тоо 37, тамирчны тоо 1332 болж буурсан юм. 

Олимп зохион байгуулах хүсэлтээ ганцхан хот илэрхийлсэн нь Лос-Анжелес байжээ. Колумб, БНХАУ олимпын наадамд анх удаа оролцов. 

Өмнө нь зарим олимп дөрөв, таван сарын турш сунжран үргэлжилдэг байсан явдал Лос-Анжелесийн олимпоор эцэс болов. Энэ удаа олимп ердөө 16 хоногийн дотор зохиогдсон бөгөөд үүнээс хойших бүх олимп 15-18 хоногт үргэлжлэх тогтолцоонд шилжсэн юм. 

Нэг төрөлд тухайн ҮОХ-ноос дээд тал нь гурван тамирчин оролцох зохицуулалт энэ олимпоос эхлэн үйлчлэх болов.

Шагналын тавцан, бэлгэдэл сахиус зэрэг олимпын наадмын салшгүй хэсгүүд энэ олимпод анхлан бий болжээ.

Медалийн хүснэгт

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1АНУ

41

32

30

103

2Итали

12

12

12

36

3Франц

10

5

4

19

4Швед

9

5

9

23

5Япон

7

7

4

18

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД