0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Paris 1900"



Анхны олимпод ердөө 14 улс оролцсон бол “Парис-1900”-д 24 ҮОХ-ны 997 тамирчин спортын 19 төрөлд 95 багц медалийн төлөө өрсөлдөв. 

Олимпын наадам Дэлхийн яармагийн хүрээнд зохиогдсон болохоор бүтэн таван сарын турш үргэлжилжээ. Эмэгтэйчүүд олимпын наадамд анх удаа оролцож, нэрт далайчин Элен де Пуртале олимпын анхны эмэгтэй аварга болж түүхэнд үлдсэн байна. 

Автомашин, мотоциклийн уралдаан, хийн бөмбөлөг, крикет, крокет, усан доогуурх сэлэлт зэрэг спортын төрлүүд олимпын наадмын хөтөлбөрт эхний бөгөөд эцсийн удаа багтсан юм. Мөн буудлагын тэмцээнд амьд тагтааг бай болгон ашигласан цорын ганц олимп нь “Парис-1900” байв. 

Медалийн хүснэгт

УлсАлтМөнгөХүрэлНийт
1Франц273837102
2АНУ19141548
3Их Британи 158932
4Холимог баг85619
5Бельги67417

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД