0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Amsterdam 1928"



Нидерланд улс 1912 онд олимп зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж байсан ч удалгүй дайн дэгдэж, улмаар 1920 онд дайны хөлд нэрвэгдсэн Бельги, 1924 онд Кубертиний төрөлх нутаг Франц улс бусдаас илүүтэй дэмжлэг хүлээсэн. Ингээд 1928 онд Амстердам хот олимп хүлээн авах эрхтэй болсон юм. 

Энэ олимпоос эхлэн гимнастик, хөнгөн атлетикийн төрөлд эмэгтэйчүүд өрсөлдөж эхэлснээр эмэгтэйчүүдийн оролцоо хоёр дахин нэмэгдсэн юм. Мөн нээлтийн ёслолд олимпын өлгий нутаг Грек хамгийн түрүүнд, зохион байгуулагч Нидерландын тамирчид хамгийн сүүлд орж ирэхээр зохион байгуулжээ. Үүнээс хойших бүх олимпын нээлт энэ жишгийн дагуу явагдах болсон юм. 

Мальта, Панам, Зимбабве улс олимпын наадамд анх удаа оролцсон бол Герман хоёр олимп өнжсөний эцэст эргэн ирэв. Мөн Азийн улс (Япон, Энэтхэг) анх удаа олимпын наадмаас алтан медаль хүртжээ. 

Олимпын үеэр 2000 гаруй автомашин Амстердамд ирэхээр байв. Тиймээс зохион байгуулагчид автомашины зогсоолуудыг шинээр байгуулжээ. Тэд машины зогсоол болохыг илтгэсэн цэнхэр дэвсгэр дээрх цагаан өнгийн Р үсэг бүхий тэмдэглэгээг ашигласан нь өнөөг хүртэл дэлхий дахинд хэрэглэгдсээр байна. 

Медалийн хүснэгт

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1АНУ

22

18

16

56

2Герман

10

7

14

31

3Финланд

8

8

9

25

4Швед

7

6

12

25

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД