"Sapporo 1990" Азийн өвлийн II наадам
Уг нь наадмыг Энэтхэг улс зохион байгуулахаар төлөвлөж байсан ч санхүүгийн болон техникийн бэрхшээлийн улмаас 1989 онд Японд эрхийг нь шилжүүлжээ. Ингэснээр Саппоро хот наадам тасалдах аюулыг арилгаж, эхний хоёр наадмыг дараалан зохион байгуулав.
Энэ удаа оролцогч орны тоо гурваар нэмэгдлээ. Иран, Тайвань, Филиппин улс өвлийн наадамд анх удаа тамирчдаа илгээв. Хонконгчууд өмнөх наадамд тамирчнаа оруулсан ч энэ удаа зөвхөн албаны хүн төлөөлөл болгон илгээжээ.
Спортын төрлийн тоо зургаа болон багасав. Уран гулгалтын ДАШТ-тэй хуваарь давхацсан тул тус спортыг энэ удаа өнжөөсөн бөгөөд трамплин мөн л үзүүлэх төрлөөр орлоо.
Багийн дүнгээр урьдын адил Япон тэргүүлсэн ч БНХАУ, БНСУ тэдэнд чамгүй эсэргүүцэл үзүүлэв. Монгол Улс Азийн өвлийн наадмаас анхны хүрэл медалиа цанын төрлөөр авлаа.
Медаль авсан орнууд
№ | Улсын нэрс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | Япон | 18 | 16 | 13 | 47 |
2 | БНХАУ | 9 | 9 | 8 | 26 |
3 | БНСУ | 6 | 7 | 8 | 21 |
4 | БНАСАУ | - | 1 | 4 | 5 |
5 | Монгол | - | - | 1 | 1 |