“Чанчүн-2007” Азийн өвлийн VI наадам
БНХАУ-ын зүүн хойд нутгийн Чанчүн хотноо Азийн өвлийн VI наадам явагдлаа. Оролцогч орны тоо 25-д хүрч, огцом нэмэгдэв. Нийт 796 тамирчин өрсөлдсөн нь зөвхөн “Канвон-1999”-ийн ард орох үзүүлэлт юм. Мөн Азийн олимпын зөвлөлд багтдаг бүх улс төлөөллөө илгээсэн нь наадмын түүхэнд анхны тохиолдол болжээ.
Тэшүүр болон биатлоны шинэ төрөл нэмэгдэн орсон байна.
Багийн дүнгийн өрсөлдөөнд БНХАУ дахин тэргүүнд гарч ирлээ. Зохион байгуулагчид биатлон, уран гулгалт, шорт-трек, тэшүүрээр ихэнх медалиа авчээ.
Монголчууд тус наадамд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Халтарын удирдлага дор 23 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн цанын фристайлын төрөлд Ү.Марал хүрэл медалийн эзэн болсон юм.
Медаль авсан орнууд
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | БНХАУ | 19 | 19 | 23 | 61 |
2 | Япон | 13 | 9 | 14 | 36 |
3 | БНСУ | 9 | 13 | 11 | 33 |
4 | Казахстан | 6 | 6 | 6 | 18 |
5 | Монгол | - | - | 1 | 1 |
6 | Узбекистан | - | - | 1 | 1 |