0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

“Саппоро 1986” Азийн өвлийн I наадам



1972 онд өвлийн олимпыг тивдээ анхлан зохион байгуулсан Япон улс Азийн өвлийн наадам зохион байгуулах саначилгыг 1982 онд гаргажээ. Уг санаачилгыг Азийн олимпын зөвлөл дэмжиж, анхны наадмыг 1986 онд Саппоро хотноо зохион байгуулахаар шийдэв. Саппорочууд өмнө нь өвлийн олимп зохион байгуулсан туршлага, материаллаг бааз дээрээ түшиглэн анхны наадмыг тун амжилттай зохион байгуулсан юм. 

Анхдугаар наадамд БНХАУ, Хонконг, Энэтхэг, Япон, Монгол, БНСУ, БНАСАУ гэсэн долоон орны 293 тамирчин спортын долоон төрөлд 35 багц медалийн төлөө өрсөлдөв.

Уулын цана, биатлон, гүйлтийн цана, уран гулгалт, хоккей, шорт-трек, тэшүүр наадмын үндсэн хөтөлбөрт багтаж, трамплин үзүүлэх төрлөөр орсон байна. 

Багийн дүнгээр зохион байгуулагч Япон хол тасархай тэргүүллээ. Тэд 35 алтын 29, нийт медалийн талаас илүүг нь хамсан байна. Дөрөвхөн улс медаль хүртсэн байдлыг харвал өвлийн спортын хөгжил Ази тивд хол зөрүүтэй байжээ. Гэхдээ дараа дараагийн наадамд оролцох орон, тамирчдын тоо нэмэгдсэнээр нэг улсын хэт давуу байдал үгүй болсон юм. 

Медаль авсан орнууд

Улсын нэрсАлтМөнгөХүрэлНийт
1Япон2923658
2БНХАУ451221
3БНСУ151218
4БНАСАУ1258

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД