0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

“Аомори 2003” Азийн өвлийн V наадам



Азийн V наадам Японы хойд хэсгийн муж Аоморид зохиогдов. 17 орны 641 тамирчин ирсэн нь өмнөхөөс хамаагүй багассан дүн байв. Гэхдээ тамирчид 51 багц медалийн төлөө өрсөлдсөн нь шинэ дээд амжилт болов. 

Нээлтийн ёслолын үеэр хоёр Солонгосын тамирчид нэгэн тугийн дор жагссан нь наадмын онцлох мөчийн нэг байв.

Фристайл болон трамплин наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан бол сноубордын эмэгтэйчүүдийн төрөл үзүүлэх спортоор оржээ.

Зохион байгуулагч Япон хамгийн том буюу 153 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 24 алт, нийт 67 медальтайгаар багийн тэргүүн байраа эргүүлэн авав. Тэд нийт алтын бараг талыг нь дангаараа хүртсэн байна. 

Түүнчлэн Ливан улс Азийн өвлийн наадмаас анхны медалиа авчээ.

Медаль хүртсэн орнууд

УлсАлтМөнгөХүрэлНийт
1Япон24232067
2БНСУ1081028
3БНХАУ9111333
4Казахстан77620
5Ливан11-2
6БНАСАУ-112
7Узбекистан ---11

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД