“Канвон 1999” Азийн өвлийн IV наадам
Канвон нь 1996 оны наадмыг зохион байгуулах санаатай байсан ч Харбинд ялагдсан. Гэхдээ Азийн олимпын зөвлөл 1999 оны өвлийн наадам зохион байгуулах эрхийг тэдэнд олгосон юм.
Оролцогч орны тоо нэмэгдээгүй ч (14 ҮОХ оролцсон) тамирчдын тоо 453-аас 799 болж, бараг хоёр дахин нэмэгдсэн байна.
Тэр жил Канвонд маш бага цас унасан нь зохион байгуулагчдын санааг хамгийн их зовоож байв. Ялангуяа уулын цанын тэмцээнийг явуулахад цас хангалтгүй байсан ч зохион байгуулагчид өөр газраас цас зөөвөрлөх зэрэг янз бүрээр зүтгэсээр тэмцээнээ амжилттай явуулсан юм.
Өмнөх наадмын хөтөлбөрт багтаад байсан цанын фристайл төрөл энэ удаа хасагдсан бол уулын цанын хоёр төрөл шинээр оров.
Багийн дүнгээр өмнөхийн адил БНХАУ тэргүүлсэн бол зохион байгуулагч БНСУ анх удаа дэд байрт бичигдлээ. Харин өвлийн спортын хөгжлөөр тивдээ хол тасархай байсан Япон бусдад зайгаа тавьж өгсөөр дөрөв рүү унав.
Узбекистан улс өвлийн наадмын анхны алтан медалиа хүртжээ.
Медаль авсан орнууд
№ | Улсын нэр | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | БНХАУ | 15 | 10 | 11 | 36 |
2 | БНСУ | 11 | 10 | 14 | 35 |
3 | Казахстан | 10 | 8 | 7 | 25 |
4 | Япон | 6 | 14 | 9 | 29 |
5 | Узбекистан | 1 | 1 | 1 | 3 |