0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Vietnam 2009" Азийн танхимын наадам



Гурав дахь удаагийн наадамд өмнөхөөс арай цөөн буюу 42 улс тамирчнаа илгээжээ. Пакистан, Зүүн Тимор улс тамирчнаа оролцуулаагүй бол Палестин зөвхөн албаны хүнээ төлөөлөл болгон илгээсэн юм. 

Нийт 2456 тамирчин 24 спортын төрөлд 215 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. 

Танхимын дугуй, экстрим спорт болон танхимын хоккейн төрлүүд наадмын хөтөлбөрөөс хасагдав. Мөн өмнөх наадамд үзүүлэх төрлөөр орсон 3х3 сагс, кикбокс, кураш албан ёсны хөтөлбөрт багтжээ. Харин жюү-жицү болон бүст бөхийн барилдаан үзүүлэх төрлөөр орсон юм. 

Багийн дүнгээр БНХАУ тэргүүлсэн бол зохион байгуулагч Вьетнам нийт медалийнхаа тоогоор тэднээс илүү гарсан ч медалийн чанараар дэд байрт оров. 

Манай улс тус наадамд байт харваа, аэробик, электрон спорт, кураш, шатар, бильярд, муай-тай бокс, кикбокс гэсэн найман спортын төрөлд 45 тамирчинтай оролцож, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар 24-р байрт бичигдэв. 

Байт харвааны Б.Урантунгалаг болон и-спортын Dota төрөлд өрсөлдсөн Монголын баг мөнгөн медаль хүртсэн. 

Түүнчлэн и-спортын Counter Strike төрөлд өрсөлдсөн Монголын баг, кураш бөхийн төрөлд хүч сорьсон М.Дагвадорж, П.Лхагвахүү болон кикбоксын төрөлд өрсөлдсөн Г.Жавхлан, Б.Наадам нар хүрэл медаль эх орондоо авчрав. 

Медаль хүртсэн орнууд

УлсАлтМөнгөХүрэлНийт
1

БНХАУ

48251992
2

Вьетнам

42302294
3

Казахстан

21162158
4

Тайланд

19173470
5

Иран

17151345
6

БНСУ

16141646
7

Энэтхэг

692540
8

Хонконг

691732
9

Индонез

631423
10

Узбекистан

591024
11

Япон

59923
12

Саудын Араб

4329
13

Лаос

381425
14

Тайвань

351523
15

Малайз

35816
16

АНЭУ

3-36
17

Катар

2338
18

Сингапур

17311
19

Камбож

14712
20

Филиппин

14510
21

Йордан

1416
22

Бахрейн

1315
23

Макао

1236
24

Монгол

-257
25

Ирак

-246
26

Афганистан

-224
27

Бруней

-167
28

Кувейт

-145
29

Шри Ланка

-123
30

Сири

-112
31

Тажикистан

-1-1
32

Бангладеш

--11
32

Кыргызстан

--11
32

Ливан

--11

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД