0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Macau 2007" Азийн танхимын наадам



 

Азийн олимпын зөвлөлд багтдаг 45 орны 44 нь танхимын спортын хоёрдугаар наадамд тамирчнаа илгээв. Нийт 1792 тамирчин үндсэн 17 спортын төрөлд 151 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. 

Шатар, боулинг, бильярд, электрон спорт, кикбокс, заалны хоккей, кабадди, хурдын шумбалтын төрөл наадмын хөтөлбөрт шинээр нэмэгджээ. 

Мөн 3х3 сагсан бөмбөг, кикбокс, кураш бөх үзүүлэх төрлөөр орсон байна. 

Багийн дүнгээр урьдын адил БНХАУ тэргүүлж, Тайланд танхимын спортоор сайн болохоо харуулан дэд байрт бичигдэв. Харин зохион байгуулагч Макао өмнөх амжилтаа үл ялиг бууруулан 11-т оржээ. 

Монголчууд тус наадамд спортын 10 төрөлд 38 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 23-р байрт орлоо. 

Электрон спортын NBA07 төрөлд Ч.Билгүүн мөнгөн медаль хүртсэн бол FIFA07 төрөлд Б.Лхагвасүрэн хүрлийн эзэн болов. 

Түүнчлэн шатарч Б.Гүндаваа, муай-тай боксчин Ө.Энхбаяр, М.Батжаргал нар хүрэл медаль авсан юм.  

Монголын багийн медальтнууд

НэрсТөрөлХүйсАнгилалАмжилт
1Баярсайханы Гүндаваашатарэрстандартхүрэл
2Бямбасүрэнгийн ЛхагвасүрэнEsports эрFIFA 07хүрэл
3Чимэдрэгзэнгийн БилгүүнEsports эрNBA Live 07мөнгө
4Өлзийбатын ЭнхбаярмутайэрLightweight 57-60 кгхүрэл
5Магсаржавын БатжаргалмутайэрLight middleweight 67-71 кгхүрэл

Медаль авсан орнууд

УлсАлтМөнгөХүрэлНийт
1БНХАУ522624102
2Тайланд19282269
3Хонконг1591135
4БНСУ10141337
5Казахстан9201342
6Энэтхэг991028
7Япон871126
8Иран44917
9Катар4318
10Тайвань42612
11Макао35513
12Саудын Араб31-4
13Вьетнам251118
14Узбекистан2226
15Индонез2-46
16АНЭУ2-13
17Кувейт1326
18Сингапур1258
19Филиппин1236
20Малайз-369
21Мьянмар-2-2
21Шри Ланка-2-2
22Монгол-145
23Пакистан-112
24Кыргызстан-1-1
25Лаос--33
26Йордан--22
27Ливан--22
28Бангладеш--11
29Ирак--11
29БНАСАУ--11

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД