0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Bangkok 2009" Азийн тулааны спортын наадам



Тулааны спортын тивийн наадам ганцхан удаа зохиогдоод удалгүй Азийн танхимын наадамтай нэгдэн өөр өнгө төрхтэйгээр явагдах болсон юм. 

2009 оны наймдугаар сарын 1-9-ний өдрүүдэд Тайландын нийслэл Бангкок хотноо болсон энэхүү наадамд 37 орны 892 тамирчин 108 багц медалийн төлөө өрсөлдөв. Наадмын хөтөлбөрт жүдо, жюү-жицү, каратэ, кикбокс, кураш, муай-тай бокс, тэквондо, үшү болон Индонезоос гаралтай тулааны урлаг пенчак силат зэрэг спорт багтсан байна. 

Багийн дүнгээр зохион байгуулагч Тайланд итгэлтэй тэргүүлж, Казахстан, БНСУ удаалав. 

Монголчууд тус наадамд жүдо, кураш, кикбокс, муай-тай боксын төрөлд 17 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 19-р байр эзлэв. 

Эмэгтэй кураш бөхийн 57 кг-д О.Лхагвахүү аваргалсан бол жүдоч Д.Төмөрхүлэг, Д.Дөлгөөн, кикбоксч Б.Наадам нар мөнгөн медаль хүртсэн. Түүнчлэн кураш бөхийн Г.Гончигсумлаа, Б.Эрхбаяр, кикбоксчин Ө.Төрбаяр нар хүрэл медалийн эзэн болов. 

Монголын багийн медальтнууд

НэрсТөрөлХүйсАнгилалАмжилт
1Дагвадоржийн ТөмөрхүлэгжүдоэрExtra lightweight 60 кгмөнгө
2Дөлгөөний ДаваасүрэнжүдоэрHalf lightweight 66 кгмөнгө
3Өлзийбатын ТөрбаяркикбоксэрFull contact 60 кгхүрэл
4Болдбаатарын НаадамкикбоксэрFull contact 71 кгмөнгө
5Ганбаатарын Гончигсумлаакурашэр60 кгхүрэл
6Батхуягийн Эрхбаяркурашэр60 кгхүрэл
7Очирпүрэвийн Лхагвахүүкурашэм57 кгалт

Медаль хүртсэн орнууд

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1Тайланд21171654
2Казахстан1571234
3БНСУ106319
4БНХАУ95519
5Япон92314
6Вьетнам7112139
7Индонез56516
8Узбекистан451221
9Тайвань451120
10Энэтхэг372333
11Пакистан3249
12Филиппин261018
13Ирак23510
14Малайз2338
15Афганистан22812
15Йордан22812
17Сири2136
18Лаос14914
19Монгол1337
20Бахрейн1135
21Ливан1124
22Макао1124
23Туркменистан1124
24Хонконг-235
25Сингапур-235
26Кувейт-145
27Бруней-123
28Мьянмар-112
29Шри Ланка--22
30Бутан--11
30Непал--11
30Катар--11

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД