0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Bangkok 2005" Азийн танхимын наадам



Азийн танхимын болон тулааны спортын наадам 

Азийн олимпын зөвлөлөөс олимпын наадмын хөтөлбөрт багтдаггүй хэрнээ тус тивд өргөн тархсан спортын төрлүүдийг хөгжүүлэх зорилгоор Азийн танхимын наадмыг 2005 онд анхлан зохиожээ. Тус наадмыг хоёр жилийн давтамжтай гурван удаа зохион байгуулсны эцэст Азийн тулааны наадамтай нэгтгэн Азийн танхимын болон тулааны спортын наадмыг 2013 оноос явуулах болсон юм. Тус наадам хамгийн сүүлд 2017 онд зохиогдсон бөгөөд дараагийнх нь 2023 онд Тайландын Бангкок, Чонбури хотуудад болно. 

"Бангкок 2005" Азийн танхимын наадам

Азийн танхимын анхдугаар наадамд 37 орны 2343 тамирчин 120 багц медалийн төлөө өрсөлдлөө. 

Наадмын хөтөлбөрт аэробик гимнастик, бүжгийн спорт, BMX дугуй, дугуйт тэшүүр, скэйтборд, спорт авиралт, футзал, заалны дугуй, муай-тай бокс, сепак текрау, усанд сэлэлт болон танхимын хөнгөн атлетикийн төрөл багтсан байна. 

Багийн дүнгээр БНХАУ 24 алт, нийт 57 медальтайгаар тэргүүллээ. Казахстан тэдэнтэй ойрхон өрсөлдөж, дэд байрт орсон бол зохион байгуулагч Тайланд гуравласан байна. Нийт 26 улс ямар нэг медаль хүртжээ. 

Монголчууд тус наадамд спортын гурван төрөлд найман тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч хараахан медаль хүртэж чадсангүй. 

Медаль авсан орнууд

УлсАлтМөнгөХүрэлНийт
1БНХАУ24191457
2Казахстан2315644
3Тайланд18213473
4Хонконг129526
5Энэтхэг73818
6Узбекистан67922
7Тайвань64313
8Япон62614
9БНСУ571022
10Макао36514
11Иран35210
12Катар2226
13Йордан1146
14Индонез1124
15Филиппин1-23
16Малайз1--1
17Сингапур-6410
18Лаос-527
19Ирак-336
20Кувейт-235
21Вьетнам-112
22Пакистан-1-1
23Сири-1-1
24Кыргызстан--11
25БНАСАУ--11
26Оман--11

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД