"Ashgabat 2017" Азийн танхимын болон тулааны спортын наадам
Торгоны зам дагуу орших Ашгабат хот танхимын болон тулааны ээлжит наадмыг зохион байгуулах эрхийг 2010 онд авчээ. Ингэснээр Туркменистан нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас тивийн хэмжээний наадам хүлээн авсан хоёр дахь улс (Казахстаны дараа) болжээ.
Тэд наадамд зориулан Ашгабатын олимпын цогцолбор хэмээх нүсэр байгууламжийг шинээр босгосон юм. Цогцолбор 30 гаруй барилга байгууламжаас бүрдэх бөгөөд 15 тэмцээний талбай болон тамирчдын тосгон, эмнэлэг хүртэл байгуулжээ.
Тамирчдын ая тухыг хангахын тулд тамирчдын тосгонд худалдааны төв, зочид буудал, ресторан, кафе, дэлгүүр, ахуйн үйлчилгээ, автомашины зогсоол гээд хэрэгтэй бүхэн байв.
Олимпын тосгоны нийт өртөг таван тэрбум ам.доллар болсон байна.
Наадамд Азийн олимпын зөвлөлийн бүх 45 орноос гадна далайн бүсийн 17 улс анх удаа урилгаар оролцов. Далайн бүсийн орнууд албан ёсны медалийн хүснэгтэд бичигдсэн юм.
Оролцох тамирчны тоо 4012 болж, хоёр дахин нэмэгдсэн бөгөөд тэд 332 багц медалийн төлөө өрсөлдсөн байна.
Наадмын хөтөлбөрт 21 спортын төрөл багтсан бөгөөд үүний 11 нь (3х3 сагсан бөмбөг, дугуй, тэквондо, теннис, хүндийг өргөлт, чөлөөт бөх, хөнгөн атлетик, морин спорт, хөлбөмбөг, усанд сэлэлт) олимпын төрөл байв. Олимпын бус төрлийн спорт нь боулинг, шатар, бильярд, бүжиг, жюү-жицү, кикбокс, кураш, муай-тай, самбо, бүст барилдаан болон Туркменистаны үндэсний бөх байв.
Түүнчлэн электрон спорт үзүүлэх төрлөөр орлоо.
Багийн дүнгээр зохион байгуулагч Туркменистан 74 алтан медальтайгаар хол тасархай тэргүүлэв. Тэд туркмен үндэсний бөхөөр 16 алт, бүст барилдаанаар л гэхэд 31 алтан медаль хамжээ.
Монголчууд тус наадамд спортын 12 төрлөөр 72 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 5 алт, 10 мөнгө, 15 хүрэл медаль хүртсэн амжилтаар 13-р байрт бичигдэв. Туйванч М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 75 кг-д аваргалсан бол Ц.Батцэцэг жюү-жицүгийн үнэмлэхүй жинд алтан медаль хүртсэн.
Түүнчлэн жүдоч бүсгүй О.Мөнхцэцэг бүстэй барилдаан, алиш барилдаан болон туркмен үндэсний бөхөөр гурван алтан медаль авч, Монголын баг түүхэн амжилтаа үзүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм. Үүнээс гадна тэрбээр алиш барилдааны сонгомол төрлөөр мөнгөн медаль хүртэж, нэг наадмаас дөрвөн медальтай ирсэн билээ.
Мөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл медаль хүртэж, Азийн элсний наадмын медалиа ихэрлүүлсэн. Монголын шигшээ их шөвөгт алтан медаль хүртсэн Катарын багт ганц оноогоор (15:14) ялагдсан юм.
Нэг наадмаас таван алт, нийт 30 медаль хүртсэн нь Монголын багийн дээд амжилтад тооцогдсоор байна.
Монголын багийн медальтнууд
№ | Нэрс | Төрөл | Хүйс | Ангилал | Амжилт |
1 | Энхбатын Дөлгөөн Готовын Цэнгүүнбаяр Аварзэдийн Гансүх Даваасамбуугийн Дэлгэрням | сагс 3*3 | эр | 3*3 | хүрэл |
2 | Баатарын Батболд | Alysh | эр | freestyle 100 кг | мөнгө |
3 | Отгоны Мөнхцэцэг | Alysh | эм | freestyle +75 кг | алт |
4 | Отгоны Мөнхцэцэг | Alysh | эм | classic +75 кг | мөнгө |
5 | Мөнх-Эрдэнийн Баяртуул | Alysh | эм | classic 70 кг | хүрэл |
6 | Отгоны Мөнхцэцэг | Belt wrestling | эм | freestyle +70 кг | алт |
7 | Ганболдын Сарангоо | Belt wrestling | эм | classic +70 кг | хүрэл |
8 | Гонгорын Пүрэвбаатар | Kazakh kursi | эр | +90 кг | хүрэл |
9 | Болдхүүгийн Сүхбат | Pahlavani wrestling | эр | 70 кг | хүрэл |
10 | Чинбатын Алтангэрэл | Pahlavani wrestling | эр | +90 кг | хүрэл |
11 | Түмэнбаярын Намбаржин | Esports | эр | Hearthstone | мөнгө |
12 | Батаагийн Ононбат | Esports | эр | StarCraft II: Legacy of the Void | хүрэл |
13 | Төртогтохын Отгонзаяа | жиү жицү | эр | Men's contact -85 кг | хүрэл |
14 | Өлзийтогтохын Эрдэнэбаатар | жиү жицү | эр | Men's ne-waza -62 кг | хүрэл |
15 | Мягмарын Сугар | жиү жицү | эм | Women's ne-waza +70 кг | хүрэл |
16 | Мягмарын Сугар | жиү жицү | эм | Women's ne-waza нээлттэй | мөнгө |
17 | Цогт-Очирын Батцэцэг | жиү жицү | эм | Women's ne-waza нээлттэй | алт |
18 | Сэрээнэнгийн Мөнгөнгэрэл | кикбокс | эм | Low kick -52 кг | хүрэл |
19 | Чимэддоржийн Марал-Эрдэнэ | самбо | эр | 57 кг | мөнгө |
20 | Гантөмөрийн Баяндүүрэн | самбо | эр | Men's combat 57 кг | хүрэл |
21 | Сампилын Солонгогэрэл | самбо | эм | 52 кг | хүрэл |
22 | Даваадоржийн Болор-Эрдэнэ | самбо | эм | 56 кг | мөнгө |
23 | Цогт-Очирын Батцэцэг | самбо | эм | 72 кг | мөнгө |
24 | Гонгорын Пүрэвбаатар | Turkmen goresh | эр | Men's freestyle +100 кг | хүрэл |
25 | Энхтайваны Энхболд | Turkmen goresh | эр | Men's classic style | хүрэл |
26 | Очирпүрэвийн Лхагвахүү | Turkmen goresh | эм | Women's freestyle 58 кг | хүрэл |
27 | Отгоны Мөнхцэцэг | Turkmen goresh | эм | Women's freestyle 70 кг | алт |
28 | Ганболдын Сарангоо | Turkmen goresh | эм | Women's freestyle 70 кг | мөнгө |
29 | Нямхүүгийн Нямтуяа | Turkmen goresh | эм | Women's classic style +70 кг | мөнгө |
30 | Мөнхжанцангийн Анхцэцэг | хүндийг өргөлт | эм | 75 кг | алт |
Медаль хүртсэн орнууд
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | Туркменистан | 74 | 67 | 85 | 226 |
2 | БНХАУ | 42 | 32 | 23 | 97 |
3 | Иран | 36 | 23 | 59 | 118 |
4 | Казахстан | 28 | 28 | 40 | 96 |
5 | Узбекистан | 24 | 33 | 74 | 131 |
6 | Тайланд | 21 | 20 | 29 | 70 |
7 | БНСУ | 15 | 11 | 15 | 41 |
8 | Вьетнам | 13 | 8 | 19 | 40 |
9 | Кыргызстан | 12 | 20 | 37 | 69 |
10 | Хонконг | 10 | 11 | 14 | 35 |
11 | Энэтхэг | 9 | 12 | 19 | 40 |
12 | Тайвань | 9 | 7 | 12 | 28 |
13 | Монгол | 5 | 10 | 15 | 30 |
14 | АНЭУ | 5 | 4 | 8 | 17 |
15 | Катар | 4 | 4 | 3 | 11 |
16 | Ирак | 4 | 3 | 6 | 13 |
17 | Тажикистан | 3 | 14 | 34 | 51 |
18 | Саудын Араб | 3 | 5 | 2 | 10 |
19 | Филиппин | 2 | 14 | 14 | 30 |
20 | Япон | 2 | 5 | 10 | 17 |
21 | Индонез | 2 | 4 | 14 | 20 |
22 | Пакистан | 2 | 3 | 16 | 21 |
23 | Бахрейн | 2 | - | - | 2 |
24 | Йордан | 1 | 2 | 14 | 17 |
25 | Шри Ланка | 1 | 2 | 1 | 4 |
26 | Афганистан | 1 | 1 | 10 | 12 |
27 | Фижи | 1 | 1 | - | 2 |
28 | Сири | 1 | - | 5 | 6 |
29 | Малайз | - | 1 | - | 1 |
29 | Маршалын арал | - | 1 | - | 1 |
31 | Ливан | - | - | 4 | 4 |
32 | Австрали | - | - | 2 | 2 |
33 | ОУОХ | - | - | 1 | 1 |
33 | Макао | - | - | 1 | 1 |
33 | Самао | - | - | 1 | 1 |
33 | Сингапур | - | - | 1 | 1 |