0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Phuket 2014" Азийн элсний IV наадам



Азийн элсний ээлжит наадам Тайландын хамгийн том арал дээрх үзэсгэлэнт хот Пукетэд явагдав. Уг нь наадмыг Филиппиний Аклан, Боракай арлуудад явуулахаар төлөвлөж байсан ч Азийн олимпын зөвлөл шийдвэрээ өөрчилж, Пукетэд эрхийг шилжүүлсэн юм. 

Тайланд улс өмнө нь 1966, 1970, 1978, 1998 оны Азийн наадам, 2005 оны танхимын наадам, 2009 оны Тулааны спортын наадмыг зохион байгуулсан, энэ талын хур их туршлагатай улс юм. 

Наадамд Азийн олимпын зөвлөлийн 45 орноос 42 нь тамирчнаа илгээлээ. БНАСАУ, Саудын Араб, Палестин улс наадмын гадна үлдэв. 

Нийт 2335 тамирчин 26 спортын төрөлд 165 багц медалийн төлөө өрсөлджээ. Өмнөх наадамд 1336 тамирчин 49 багц медалийн төлөө өрсөлдсөнтэй харьцуулбал наадмын цар хүрээ үлэмж тэлсэн байна. 

Багийн дүнгээр зохион байгуулагч Тайланд хол тасархай тэргүүлж, БНХАУ удаалав. 

Монголчууд тус наадамд спортын найман төрөлд 36 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 6 алт, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар есдүгээр байрт бичигдэв. 

Д.Төмөрхүлэг, Г.Түвшинжаргал, Т.Баттөгс, Д.Сайнбуян нар самбо бөхийн төрлөөр, Б.Буяндэлгэр, С.Батгал нар жюү-жицү бөхийн төрлөөр алтан медаль хүртсэн юм. 

Түүнчлэн муай-тай боксын С.Мядагмаа, кураш бөхийн А.Давааням, жюү-жицүгийн О.Болд-Эрдэнэ болон самбо бөхийн холимог баг хүрэл медалийн эзэн боллоо. 

Медаль авсан орнууд

УлсАлтМөнгөХүрэлНийт
1Тайланд563733126
2БНХАУ16112148
3БНСУ9141437
4Иран914831
5Вьетнам8122040
6Казахстан891027
7Индонез771428
8Япон75719
9Монгол6-410
10Бахрейн52-7
11АНЭУ43512
12Тайвань38617
13Хонконг32712
13Филиппин32712
15Узбекистан3-69
16Пакистан24410
17Ливан2338
18Лаос22812
18Катар22812
20Энэтхэг21710
21Сингапур2-24
22Кувейт14611
23Туркменистан13711
24Сири1168
25Тажикистан1-23
26Бруней1--1
27Малайз-8816
28Кыргызстан-336
29Ирак-235
30Афганистан-224
31Мьянмар-123
32Макао-1-1
32Оман-1-1
32Йемен-1-1
35Шри Ланка--22
36Камбож--11
36Йордан--11
36Непал--11

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД