0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Haiyang 2012" Азийн элсний III наадам



Гурав дахь удаагийн наадмыг Хятадын зүүн эргийн, “Дорнын Хавай” нэрээрээ алдаршсан Хай-Ян хот хүлээн авав. Наадамд БНАСАУ, Мьянмараас бусад АОЗ-ийн бүх улс оролцжээ. Улс төрийн шалтгааны улмаас эрхээ хасуулсан Кувейтийн ҮОХ-ны тамирчид урьдын адил олимпын тугийн дор оролцсон юм. 

Энэ удаа өмнөхөөс хавьгүй олон буюу 1336 тамирчин спортын 13 төрөлд 49 багц медалийн төлөө өрсөлдөв. Зохион байгуулагч БНХАУ болон Тайланд хамгийн олон буюу 160 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон бол Узбекистан ганц тамирчин илгээжээ. 

БНХАУ нутгийн дэвжээн дээрээ багийн дүнгээр тэргүүлсэн бол элсний наадмын өөр нэг том оролцогч Тайланд тэдэнтэй ширүүн өрсөлдөн удаалав. Монголчууд тус наадамд волейбол, 3х3 сагсан бөмбөг, гандбол, модон бөмбөгийн төрөлд 28 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг хүрэл медаль хүртлээ. 

Д.Дэлгэрням, Ц.Мэргэн, О.Сэргэлэн, Б.Билгүүн гэсэн бүрэлдэхүүтэй 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Монголын ганц медалийн эзэд болсон юм. 

Манай шигшээ хэсгийн шатанд Бутаныг 21:15, Катарыг 20:16-гаар хожиж, Тайландад 6:4-өөр дийлдэн дараагийн даваанд шалгарсан. 

Хоёрдугаар шатанд багууд дахин хэсэгт хуваагдсан бөгөөд хэсгээ тэргүүлсэн нь шууд финалд шалгарч, хоёрт орсон нь хүрэл медалийн төлөө тоглох байв.

Манай залуус энэ шатанд Туркменистаныг 10:8-аар хожоод Энэтхэгт 18:16-гаар ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөөх тоглолтод Бангладешийг 15:13-аар хожсон билээ. 

Харин эмэгтэй баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Филиппинд 16:15-аар харамсалтай хожигдсон юм. 

 

Медаль авсан орнууд

УлсАлтМөнгөХүрэлНийт
1БНХАУ14101236
2Тайланд139628
3БНСУ671023
4Индонез66416
5Тайвань36615
6Энэтхэг2-13
7Иран2--2
8Япон1326
9Афганистан1--1
9Катар1--1
11Филиппин-224
12Вьетнам-213
13Казахстан-112
13Катар-112
15Бахрейн-1-1
15Туркменистан-1-1
17Шри Ланка--22
18Бангладеш--11
18Бруней--11
18Лаос--11
18Монгол--11
18Палестин--11
18Сингапур--11

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД