0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Da Nang 2016" Азийн элсний спортын V наадам



Азийн элсний V наадам Вьетнамын зүүн эрэгт орших, усан замын чухал боомтуудын нэг Данан хотноо зохиогдлоо. Энэ нь Вьетнам улсын хүлээн авсан спортын хоёр дахь том наадам болов. Өмнө нь тус улс 2009 оны Азийн танхимын наадмыг зохион байгуулсан билээ. 

Наадамд 41 орны 2197 тамирчин спортын 22 төрөлд, 172 багц медалийн төлөө өрсөлдөв. Хэдийгээр оролцогчдын тоо буурсан ч нийт багц медалийн тоо нэмэгджээ. 

Палестин, Йемен, БНАСАУ тамирчдаа илгээсэнгүй. 

Багийн дүнгээр зохион байгуулагч орон уламжлал ёсоор тэргүүлэв. Элсний спортын хүчирхэг улс Тайланд удаалсан бол монголчууд тавдугаар байрт жагсаж, тив, дэлхийн хэмжээний наадмууд дахь оргил амжилтаа үзүүллээ. 

Манай улс энэхүү наадамд спортын найман төрөлд 39 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 7 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн юм. 

Манай тамирчид жюү-жицү, элсний бөх, самбо, кураш бөх болон 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр медаль хүртсэн юм. 

Монголын багийн медальтнууд

НэрСпортын төрөлМедаль
1Ө.Эрдэнэбаатаржюү жицүАлт
2Б.Буяндэлгэржюү жицүАлт
3Д.Балжиннямэлсний бөхАлт
4Б.ӨнөржаргалсамбоАлт
5Б.СолонгосамбоАлт
6М.ДаваасүрэнсамбоАлт
7Ц.БатцэцэгсамбоАлт
8Эрэгтэй баг3х3 сагсан бөмбөгМөнгө
9Ц.Батцэцэгжюү жицүМөнгө
10Ц.Батцэцэгжюү жицүМөнгө
11О.ЧинбаткурашМөнгө
12М.Сугаржюү жицүХүрэл
13Б.Ариунцогжюү жицүХүрэл
14Б.Өнөрбатжюү жицүХүрэл
15Б.Буяндэлгэржюү жицүХүрэл
16А.БатзулкурашХүрэл
17Б.Батзоригэлсний бөхХүрэл
18Б.Анхбаярэлсний бөхХүрэл
19Б.БуяндэлгэрсамбоХүрэл

Медаль хүртсэн орнууд

УлсАлтМөнгөХүрэлНийт
1Вьетнам524443139
2Тайланд36243090
3БНХАУ12181949
4Иран96621
5Монгол74819
6Камбож66921
7Катар5117
8Йордан44513
9АНЭУ4239
10Малайз36514
11Индонез35917
12Казахстан35412
13Мьянмар35311
14Лаос332430
15Узбекистан3137
16Энэтхэг241824
17Филиппин241521
18Тайвань241016
19Туркменистан24915
20Сингапур23712
21Пакистан23611
22Бахрейн2--2
23БНСУ141116
24Оман13-4
25Япон12710
26Ирак11810
27Кыргызстан1-45
28Хонконг-448
29Ливан-167
30Сири-123
31Макао--55
32Афганистан--33
33Шри Ланка--22
34Бруней--11
34Кувейт--10

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД