0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Muscat 2010" Азийн элсний II наадам



Персийн булангийн зүүн эрэгт орших, нэгэн цагт өрнө, дорныг холбох чухал зангилаа болж байсан Мускат хот Азийн элсний хоёр дахь наадмыг хүлээн авав. Оман улс наадмыг зохион байгуулахын тулд Мускат хотын ойролцоо 100 га талбайг тусгайлан гаргажээ. Улмаар тус талбайд тамирчдын байр, зочид буудал, хэвлэл мэдээллийн төв, ресторан, амралт зугаалгын газар, усан онгоцны зогсоол зэрэг шаардлагатай бүтээн байгуулалтуудыг босгосон байна. 

Наадамд 43 орны 1131 тамирчин спортын 14 төрөлд 52 багц медалийн төлөө өрсөлдөв. Спортын төрөл болоод багц медалийн тоо үлэмж буурчээ. БНАСАУ болон Макао тамирчдаа илгээсэнгүй. Түүнчлэн олимпын хөдөлгөөнд нь улс төрийн нөлөөлөл хэт их байсны улмаас эрхээ хасуулаад байсан Кувейтийн ҮОХ-ны тамирчид олимпын туган дор оролцсон юм. 

Багийн дүнгээр Тайланд тэргүүлж, зохион байгуулагч Оман таван алтан медальтайгаар гуравт бичигдэв. 

Монголчууд тус наадамд триатлон, модон бөмбөг, бодибилдингийн төрөлд 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч хараахан медаль хүртэж чадсангүй. 

Медаль авсан орнууд

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1Тайланд

15

10

12

37

2БНХАУ

12

6

5

23

3Оман

5

1

6

12

4Ирак

3

3

1

7

5Индонез

3

2

6

11

6Энэтхэг

3

-

1

4

7Кувейт

2

3

1

6

8БНСУ

2

3

-

5

9АНЭУ

2

3

-

5

10Япон

2

1

3

6

11Казахстан

1

2

-

3

11Малайз

1

1

-

2

13Сири

1

1

-

2

14Вьетнам

-

5

3

8

15Пакистан

-

4

2

6

16Йордан

-

2

1

3

17Мьянмар

-

2

-

2

18Тайвань

-

1

4

5

19Хонконг

-

1

3

4

20Йемен

-

1

2

3

21Иран

-

-

2

2

21Тажикистан

-

-

2

2

23Бруней

-

-

1

1

23Ливан

-

-

1

1

23Саудын Араб

-

-

1

1

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД