0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Bali 2008" Азийн элсний I наадам



Азийн элсний наадам

Азийн олимпын зөвлөлөөс далайн эргийн, элсний спортын төрлүүдийг хөгжүүлэх зорилгоор Азийн элсний наадам зохион байгуулах шийдвэрийг 2007 онд гаргаж, анхныхыг нь 2008 онд Индонезийн Балид зохион байгуулжээ. Ихэнх тэмцээн уралдаан гадаа талбайд болдог, түр зуурын байгууламж ашиглан тэмцээнээ явуулах боломжтой, зохион байгуулахад зардал мөнгө бага гардаг зэргээс шалтгаалан наадам богино хугацаанд өргөн хүрээнд тэлж, хүлээн авах сонирхолтой орнуудын тоо нэмэгдсэн байна. Мөн далайн эрэг орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон хөшүүрэг нь элсний наадам болж байв. 

“Бали 2008” Азийн элсний I наадам

Анхны наадмыг зургаан улс хүлээн авах сонирхолтойгоо илэрхийлсэн ч Азийн олимпын зөвлөл ямар ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Балиг сонгосон юм. Анхны наадмаа наран шарлагын алдартай газарт хийж, нэр хүндийг нь өргөхийг зорьсон нь мэдээж. 

Индонез улс 1962 онд нийслэл Жакарта хотноо Азийн наадам хүлээн авснаас хойш зохион байгуулсан спортын анхны томоохон арга хэмжээ нь энэ болжээ. 

Тус наадамд Азийн олимпын зөвлөлийн 41 орны 1665 тамирчин спортын 19 төрөлд 71 багц медалийн төлөө өрсөлдөв. Индонез хамгийн том баг буюу 236 тамирчинтай оролцсон бол Тайланд 201, БНХАУ 108 тамирчнаа илгээжээ. Харин Палестин, Бангладеш, Бутан, Тажикистан улс тус бүр нэг тамирчинтай оролцсон юм. 

Наадмын хөтөлбөрт 3х3 сагсан бөмбөг, элсний гандбол, элсний кабадди, элсний сепак такрау, элсний хөлбөмбөг, элсний волейбол, задгай усан поло, элсний модон бөмбөг, элсний бөх, бодибилдинг, луут завь, моторт завь, задгай усны сэлэлт, уулын шүхэр, пенчак силат, усны мото, серфинг, триатлон, виндсерфинг зэрэг спорт багтсан байна.  

Багийн дүнгээр Индонез итгэлтэй түрүүлж, Тайланд, БНХАУ удаалав. Сингапурчууд үндэснийх нь тулааны урлаг болох пенчак силат болон уулын шүхэр, луут завь зэрэг төрлөөр ихэнх медалиа авчээ. 

Монголчууд тус наадамд спортын гурван төрөлд 15 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар 19-р байрт жагсав. 

Үндэсний бөхийн аймгийн арслан, чөлөөт бөхийн спортын мастер Т.Энх-Амгалан элсний бөхийн +85 кг-д аваргын алтан медаль хүртсэн. Манай бөх эхлээд Пакистаны бөхийг 35 секундэд цэвэр, удаах барилдаанд Филиппиний бөхийг 28 секундэд мөн цэвэр, хагас шигшээд сонгомол барилдааны Ази тивийн аварга Кыргызстаны бөхийг оноогоор ялж, финалд шалгарсан. Улмаар шигшээд БНСУ-ын Кү Тэ Хьюнийг 1 минут, 15 секундэд цэвэр ялснаар Монголын багийн цорын ганц медалийг хүртсэн юм. 

Медаль авсан орнууд

УлсАлтМөнгөХүрэлНийт
1Индонез2382051
2Тайланд10171037
3БНХАУ610723
4БНСУ471021
5Япон3339
6Хонконг3328
7Энэтхэг3-25
8Вьетнам25310
9Мьянмар23-5
10Малайз22610
11Тайвань2237
11Пакистан2237
13Сири2--2
14Кувейт12-3
15Казахстан1124
16АНЭУ1113
17Сингапур1-23
18Афганистан1-12
19Монгол1--1
19Оман1--1
21Филиппин-2810
22Бруней-235
23Йордан-1-1
24Бахрейн--11
24Бангладеш--11
24Макао--11
24Мальдив--11

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД